Хайх

Buro 24/7 тойм: Tommy Hilfiger, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Tommy Hilfiger, намар-өвөл 2016

Далай дээгүүр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дизайнер Томми Хилфигер pre-fall улиралдаа эхлүүлсэн далайн сэдвийг шинэ улиралд үргэлжлүүллээ. Шоуны загвар өмсөгчид дахин нэг удаа үнэтэй усан онгоцны ахмад ба зорчигч болон хувирлаа

Томми Хилфигерийн тод өнгөтэй, баяр баясгалантай загварууд Нью-Йоркийн загварын тайзыг гэрэлтүүлж чадлаа. T.H. Atlantic усан онгоцны аялал ямар нэгэн эрсдэлгүй атлаа зугаатай, адал явдлаар дүүрэн болж өнгөрсөн юм. Дизайнерын шинэ далайн сэдэвтэй цуглуулга арилжааны өндөр амжилт олох шинжтэй харагдав. Брэндийн сарын өмнө танилцуулсан pre-fall цуглуулга мөн адил далайн сэдэвтэй байсныг бүгд санаж байгаа биз ээ. Тэр үед америк дизайнер цуглуулгынхаа сурталчилгаанд зориулж жинхэнэ усан онгоц дээр зураг авалт хийсэн. Харин өнөөдөр тэр загварын тайзыг усан онгоцны тавцан болгон хувиргаж, чимэглэжээ.

Buro 24/7 тойм: Tommy Hilfiger, намар-өвөл 2016 (фото 1)
Pre-fall цуглуулгын загварууд нэлээд даруухан, өдөр тутмын хэв маягтай байсан бол намрын цуглуулгад Хилфигер уран сэтгэмжээ бүхлээр нь ашиглажээ. Дизайнер ба түүний хамт олон энэ удаад далайн сэдэвтэй хэвшил болсон хувцаснууд биш, харин "Питер Пен"-ий дүрстэй торгон даашинз ба хослол гэх зэрэг илүү өвөрмөц загварууд бүтээхийг зорьсон байна. Түүнчлэн бас олон хэсэг дүрснүүдээс бүрдсэн, хөлөг онгоцны канттай савхин даашинз их сонирхолтой болсон харагдана. Гэхдээ мэдээж хэрэг гялалзсан бөөрөнхий товчтой хүрэм, бараан цэнхэр өнгийн сул загвартай трапеци хэлбэрийн богино өмд, судалтай цамц гэх зэрэг далайн сэдвийн уламжлалт элементүүдийг дизайнер орхисонгүй.

Buro 24/7 тойм: Tommy Hilfiger, намар-өвөл 2016 (фото 2)

 

цааш үзэх