Хайх

Buro 24/7 тойм: Valentino, resort 2017

Buro 24/7 тойм: Valentino, resort 2017

Куба

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн хэдэн улиралд Куба улс загварын ертөнцөд томоохон нөлөө үзүүлэх боллоо. Саяхан тэнд Карл Лагерфельд Chanel-ын аяллын загварын шоуг зохион байгуулсан бол, одоо Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нар Куба улсын түүх ба соёлыг шингээсэн цуглуулга дэлгэж байна

"Тэнд яг л цаг хугацаа зогссон мэт, үнэхээр гайхамшигтай. Бид Кубад очих бүрдээ хүүхэд насныхаа дурсамжийг сэргээж, Италийн ямар нэгэн маш эртний газарт очсон мэт сэтгэгдэл төрдөг" хэмээн Кьюри шинэ цуглуулгынхаа талаар ярьсан байна.

Valentino-гийн 80 загвараас бүрдсэн аяллын цуглуулгад юуны түрүүнд 1950-аад оны уур амьсгал мэдрэгдэж байлаа. Бөмбөгөр хормойтой юбка, торон нэхээстэй цамц, бэлхүүс тодотгосон жаккард материалтай даашинз зэрэг нь тэрхүү эртний төрхийг бүрдүүлж байсан юм. Түүнээс гадна дизайнерууд Куба улсын түүхийг харуулах зорилгоор Африк, Испани ба Америкийн үр нөлөөг тодотгож, цэргийн хэв маягтай болон хээ угалзаар баялаг загварууд урлажээ.

цааш үзэх