Хайх

Buro 247 тойм: Alexander McQueen, намар-өвөл 2016

Buro 247 тойм: Alexander McQueen, намар-өвөл 2016

Бодит байдал ба мөрөөдөл хооронд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ улиралд Givenchy-гийн Риккардо Тиши ба Alexander McQueen-ы Сара Бертон нар хоорондоо маш төстэй цуглуулгууд танилцууллаа. Загварын ордны үүсгэн байгуулагч Александр МакКуины тодорхой нэг санаа агуулсан загваруудыг санагалзах үе гардаг ч, шинэ дизайнерын бүтээлүүд дутахааргүй үзэсгэлэнтэй болсон харагдана

Александр МакКуиныг орлож чадах хүн энэ хорвоо дээр бараг байхгүй л болов уу. Тэр зүгээр нэг хувцас оёж, шоу зохион байгуулдаггүй. Түүний цуглуулга бүр хар бараан, этгээд уур амьсгалтай хэрнээ ер бусын гоо үзэсгэлэнтэй бүрэн хэмжээний уран сайхны бүтээл болдог. Бертоны цуглуулгад мэдээж хэрэг энэ өвөрмөц чанар байхгүй. Шинэ дизайнерын загварууд гоёмсог бас үзэсгэлэнтэй байдаг ч, тэнд ямар нэгэн утга санаа, агууламж мэдрэгддэггүй. Гэхдээ Бертоныг үүнд буруутгах нь утгагүй зүйл юм. МакКуин өөрийн төрөлдөө цорын ганц байсанд хэн ч буруугүй шүү дээ. Гэсэн ч Alexander McQueen-ы загваруудаас өөрийн эрхгүй тэрхүү өвөрмөц төрхийг хүлээх юм. Намар-өвлийн загварууд бүгд өөлөх зүйлгүй сонгодог гоо үзэмжтэй байлаа. Хувцас бүрийг бүтээхийн тулд брэндийн мэргэжилтнүүд их хэмжээний хүч хөдөлмөр зарцуулсан нь харагдаж байсан. Хамгийн гол нь цуглуулгад гүнзгий утга санаа дутагдаж байсан нь тун харамсалтай.

Buro 247 тойм: Alexander McQueen, намар-өвөл 2016 (фото 1)

Бертоны хэлснээр тэр энэ удаад "шөнийн зүүд" сэдэвтэй цуглуулга бүтээсэн гэнэ. Тиймээс түүний цуглуулгад нөмрөг хэлбэрийн пальто, сарафан даашинз, торон нэхээс бүхий хөхний даруулга зэрэг загварууд багтсан байна. Харин зүүдэнд харагдах ойлгомжгүй үзэгдлүүдийг Сара Бертон хээ ба хатгамлаар илэрхийлжээ. Тэр дундаас гялалзсан шувуу бүхий хатгамалтай нэвт гэрэлтэх даашинз бусдаасаа онцгойрч харагдлаа.

цааш үзэх