Хайх

Бюро 24/7 тойм: Etro, resort 2017

Бюро 24/7 тойм: Etro, resort 2017

Аялал

Text: Buro.Mongolia


Etro брэндийн эмэгтэй шугамын бүтээлч захирал Вероника Этро олон өнгө, хээгээр туршилт хийх дуртай нэгэн. Түүний шинэ цуглуулга ч бас эрээн атлаа чамин хэв маягтай болжээ

Etro брэндийн шинэхэн ресорт цуглуулгын төвд аяллын уур амсьгал, дэлхийн олон орны онцлог шингэсэн харагдана. Тухайлбал Энэтхэгийн Мандала бэлгэ тэмдэг брэндийн нил ягаан, улбар шар, цэнхэр, шар гэх зэрэг тод өнгөнүүдээс бүрдсэн намирсан даашинз болон цамцыг чимсэн байна. Ерөнхийдөө цуглуулгын ихэнх загварууд хээ угалзаар баялаг байж, богемын шик, өнгө аяс цацруулж байлаа. Сул өмд ба жаккард материалтай урт хантаазыг хооронд нь хослуулан өмссөн, аль эсвэл ирмэг нь цацаг ба хатгамлаар чимэглэгдсэн богино жийнсээр гоёсон загвар өмсөгчид 1970-аад оны хиппи охидыг санагдуулж байв.

Гэхдээ цуглуулга бүхлээрээ богем хэв маягтай байсангүй. Вероника Этро шулуун загварын алтан туяатай торгомсог пальто зэрэг илүү цэмцгэр, их хотын стильтэй хувцас ч бас танилцуулсан юм. Дизайнер пальтог ижил өнгө, материалтай юбка ба цүнхтэй хослуулж, бүүдгэр шаргал өнгийн торгон цамц нэмснээр маш эмэгтэйлэг, чамин төрх бий болгожээ.

цааш үзэх