Хайх

Бюро 24/7 тойм: Fenty x Puma, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Fenty x Puma, намар-өвөл 2017

Сургуулийн үймээнчид

Text: Buro.Mongolia


Зураг:

Puma брэндийн бүтээлч захирал Рианна хэдхэн хоногийн өмнө өөрийн гурав дах Fenty x Puma by Rihanna хамтарсан цуглуулгаа танилцууллаа. Энэ улирлын загваруудын бүтээлч санааны эх үүсвэрээр их сургуулийн интерьер дизайн болон үймээнч сурагчдын хувцаслалт тодорчээ.

Загварын шоунд оролцсон моделиуд онц сурлагатан, скейтбоард сонирхогч, хипстер, готик хэв маягтай сурагч болон хулигааны дүрд хувирч, номын сангийн ширээ мэт тохижуулсан тайзан дээгүүр алхлаа. Цуглуулгад oversize загвар болон эмэгтэйлэг, тачаангуй эсгүүр гэх Рианнагийн ашиглах дуртай бүхий л элементүүд орсон харагдана. Тэр мөн спорт хүрэм, хөгжөөн дэмжигчийн өмсгөл, спорт хослол, поло футболка гэх зэрэг их сургуулийн сэдэвтэй загварууд онцолсон байлаа.

Үндсэн элементүүд: Спорт хүрэм ба хослол, хөгжөөн дэмжигчийн даашинз

Үс засалт ба нүүр будалт: Сүлжсэн үс, готик маягийн үс засалт ба нүүр будалт

Үндсэн өнгөнүүд: Улбар шар, бүүдгэр ногоон, хөх ягаан, хар, шар

Аксесуар: Өвдөг давсан түрийтэй гутал, саравчтай малгай, хөл бөмбөгийн хүзүүний ороолт

Бүтээлч санааны эх үүсвэр: Сургуулийн форм, "Clueless" кино, готик ба панк хэв маягтай сурагчид

цааш үзэх