Хайх

Лондонгийн загварын долоо хоног: Erdem, хавар-зун 2017

Лондонгийн загварын долоо хоног: Erdem, хавар-зун 2017

Загварын долоо хоногийн гол агшнууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Бюро 24/7 Лондонгийн загварын долоо хоногоос Erdem, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг хүргэж байна

Vogue Fashion Fund шагналын эзэн дизайнер Эрдем Моралиоглуд хэвлэл мэдээллийнхэн болон "Англи сарнай"-нууд хайртай байдаг. "English Roses" буюу "Англи Сарнай" гэж Жейн Остин ба Шарлотта Бронте нарын зохиолын дүрүүд шиг цагаан арьс, туяарсан ягаан хацартай бүсгүйчүүдийг тодорхойлдог. Дизайнерын шүтэн бишрэгчдийн дунд Кира Найтли, Эмма Уотсон, Роуз Лесли, Эди Кэмпбелл ба Лора Бейли зэрэг жинхэнэ "Англи сарнай"-нууд багтдаг байна. Тэд бүгд чухал арга хэмжээнд зориулж нэг бус удаа Erdem-ийн цэцгэн хээтэй, романтик даашинзуудыг сонгож байжээ. Дизайнер Атлантикийн далайн нөгөө талд ч Мишель Обама, Анна Винтур зэрэг нэр бүхий шүтэн бишрэгчидтэй.

Эрдем хавар-зуны шинэ цуглуулгаа Лондон хотын "Selfridges" зочид буудалд танилцуулсан юм. Ер нь ч тус зочид буудлын барилга улирал бүр Erdem-ийн үлгэрийн орон болж хувирдаг. Загварын шоу ирсэн зочдыг Их Британий далайн хөвөөн дээр аваачсан юм. Тайзан дээр модон гүүр барьж, салхи салхилж, далайн давалгаа сонсогдож байлаа. Erdem, хавар-зун 2017 цуглуулгыг үзэхээр Поппи Делевинь, Анна Винтур, Дейзи Лоу ба Роуз Лесли нар хүрэлцэн иржээ.

Бусад улирлын адил энэ удаад ч Erdem-ийн шинэ цуглуулга Их Британий түүх, тэр дундаа Виктория хатны үеэс эшлэл авчээ. Шинэ коллекцид орсон Виктория хатан хааны үеийн албатуудын хувцас шиг загвартай даашинзууд яг одоо маш их моодонд орсон байгаа.

Эрден Моралиоглугийн нэрийн хуудас болсон цэцгэн хээнүүд түүний цуглуулга бүрт харагддаг. Маш жижиг цэцгүүд урт, нимгэн торгон даашинз, хэлхгэр юбкануудыг чимэглэжээ. Мөн тухайн эрин үеийн түүхэн хөргүүд дээр харагддаг шиг өндөр суудалтай торон нэхээсэн юбканууд ч үзэгдсэн байгаа.

цааш үзэх