Хайх

MFW: Emporio Armani, хавар-зун 2016

MFW: Emporio Armani, хавар-зун 2016

Бага насны тоглоомууд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жиоржио Арманиг насны амралтандаа гарах талаар цуу яриа тархсан ч тэрбээр хараахан уран бүтээлээ туурвиж дуусаагүй бололтой. Харин түүний энэ удаагийн цуглуулга цоглог бөгөөд зүггүй болсон харагдана

Emporio Armani брэнд Pucci эсвэл Gucci шиг огцом өөрчлөлт хийдгүй тул цоо шинэ зүйл хүлээх хэрэггүй. Тэгсэн хэдий ч энэ улиралд брэнд нэлээд сэргэсэн бас залуужсан харагдсан. Тэд зөвхөн хослолын эсгүүр болон өмдөн дээр анхаарлаа төлөврүүлэхээ болихоор шийдэж илүү зөөлөн дүрснүүд танилцууллаа. Түүгээр ч барахгүй цуглуулгын богино ханцуйтай цамц дээр инээмсэглэсэн зургууд байршуулсан нь зүггүй санагдлаа. Хэдийгээр подвоолк дээрх зургаар орчин үеийн залуучуудыг гайхшруулах хэцүү болсон ч түүний энэхүү оролдлого дур булаам биш гэж үү. Хамгийн гол нь шинэ загварууд залуучуудыг чиглэсэн тул тайз илүү цовоо энерги цацрууллаа.

Армани алдарт өргөн эсгүүртэй өмдөө мөнгөлөг туяатай богино хүрэмтэй хослуулснаар нэг төрлийн тэрсүүд хэрнээ сайн охины төрхийг гаргасан байна. Түүнчлэн цуглуулгын пальто, цэцгэн пиджак, хүзүүний алчуур, ягаан бомбер, бүх сул загвартай шоортууд бас ягаан өнгийн загварууд сайхан харагдлаа. Харин даашинзуудын хувьд гэвэл бага зэрэг алдаатай загварууд ажиглагдсан. Дизайнерын хамгийн том бүтэлгүйтэл бол хэт хүүхдийн загвартай, өргөн бүс эсвэл уяагаар өвдөг хавьцаа уягдсан капри шоортууд байлаа. Эдгээр өмдийг хэн нэгэн өмсөөд загварлаг харагдахыг төсөөлөх ч боломжгүй санагдана.

цааш үзэх