Хайх

MFW: Etro, хавар-зун 2016

MFW: Etro, хавар-зун 2016

Романтик аялал

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Вероника Этро энэ удаад хайрт Дорнын болон Турк сэдвээсээ холдож, XIX зууны Европын зөөлөн байдлыг эрхэмлэлээ. Тэгэхдээ Etro-гийн үндсэн хэв маяг болох цыган стиль бүр мөсөн алга бололгүй, зарим нэг загваруудад ажиглагдсаар байна

Etro загварын ордон үргэлж аяллын романтик байдлыг өөртөө шингээсээр ирсэн. Дизайнерууд нь дэлхийг тойрон аялж, шинэ цуглуулгынхаа санааг олж авчирдаг. Брэндийн ДНХ-д Дорнын сэдэв болон пейсли буюу Турк өргөст хэмхний хээ онцгой байр суурьж эзэлдэг. Харин энэ удаад Вероника Этро түр зуурын завсарлага авахаар шийдэж, шинэ сэдэв рүү умбалаа. Тиймээс тайзан дээр ямар ч "өргөст хэмх" харагдсангүй. Оронд нь жижиг цэцэгс бүхий хээ хувцаснуудыг чимлээ. Гол нь дээрх цэцэгсийн өнгөтэй хээ брэндэд хэвшил болсон цыган хэв маягийн улаан биш харин эртний ханын цаасыг санагдуулам зөөлөн, бүүдгэр өнгөтэй байлаа. Санжлага, цацгийн оронд хувцасны ирмэгээр хийгдсэн уран хатгамлууд харагдлаа. Түүнчлэн цугуулгад торон нэхээс, тууз болон хөвсгөр, зөөлөн, нарийхан хуниаснууд ихээр оржээ.

Тэгэхдээ Etro-гийн цыган хэв маяг огт алга болсонгүй. Ховор тохиолдолд ч гэлээ өргөн хуниастай урт юбка, бэлхүүсээрээ зөөлөн уягдах кардиган, мөн намирсан алтлаг туузуудад тэдний танил төрх харагдах болно.

цааш үзэх