Хайх

MFW: MaxMara, хавар-зун 2016

MFW: MaxMara, хавар-зун 2016

Америк маягийн гоо үзэсгэлэн

Text: Б.Амина


Зураг:

MaxMara шинэ цуглуулгын эсгэлт сонгодог америк стильтэй холбогдохгүй байсан ч түүний одтой, судалтай туг мэт өнгө нүдэнд тусах аж. Гэвч энэ бол зөвхөн дүр эсгэлт байлаа

Нэхмэл хантааз, даашинз, пальтон дээрх том однуудыг харахад Америкийг санагдуулам байсан ч тэд цуглуулгын гол сэдэв нь биш аж. MaxMarа багийн үндсэн хобби нь далай, хөлөг онгоц болон далайчид юм. Хэдий анх харахад од, өргөн судлуудаас нь үүнийг олж харахад бэрх ч, хантааз болон далайд хөвж буй хөлөг онгоц харагдах цонх мэт хээ зэрэг нь үүнд үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Мөн өөр олон зүйлсээс гол санааг харж болно. Цахлайн зурагтай цүнх болон тод цэнхэр өнгөний наана харагдах цагаан олсон утас зэрэг нь цуглуулгын гол сэдэв байлаа.

Мөн пaльто, хүрэм болон өмдтэй цагаан хослол нь дараалласан товчтой байх бөгөөд, загасчны малгайтай, oversize куртка зэрэг зүйлс багтжээ. Цуглуулгад орсон бүх зүйлс маш тод, суурь өнгөнүүдээс бүрджээ. Үүнд хар өнгө цагаантай эсрэгцэж, тэдэнтэй цуг шар, тод цэнхэр, улаан өнгө орсон байна. Харин хамгийн түрүүнд Америкийг санагдуулдаг од болон судал юутай холбогдсон юм бол? Бидэнд хариулд байхгүй. Яагаад гэвэл далай тэнгисийн сэдэв дандаа л Францтай хамаатай байдаг шүү дээ.

цааш үзэх