Хайх

NYFW: Ralph Lauren хавар-зун 2016

NYFW: Ralph Lauren хавар-зун 2016

Калейдоскопд

Text: Б.Амина


Зураг:

Ральф Лорен Нью-Йорк дахь танилцуулгаа Лондонгийн Пикадилли талбайд том дэлгэцээр шууд дамжуулан хүргэсэн. Лондонгийн саарал гудамжыг түүний тод, өнгөлөг цуглуулга нь амилууллаа

Ральф Лорен цуглуулгаа Нью-Йоркод үзүүлж, мөн Лондонд шууд дамжуулан хүргэсэн ч загвараа Францад зориулжээ. Үүнийг л жинхэнэ олон улсын хандлага гэж хэлнэ! Дизайнер француудын дуртай хантааз болон далай тэнгисийн сэдвийг дээд зэрэгт хүргэж, танилцуулгын эхний хагаст гарсан моделиудыг усан цэрэг болгосон байна. Эхлээд хөндлөн судал нь өргөн, цэнхэр, цагаан өнгөтэй байж, харин дараа нь уламжлал болсон тэнгисийн төрхөд гүнзгий сэтгэгдэл төрүүлэхүйц улаан толбо нэмж, хамгийн сүүлд тэдгээр судлууд нь нарийн болжээ. Зарим нэг мушгирсан хээг хантаазанд биш үдшийн даашинзанд оруулж өгсөн байна. Үүнийг газар шүргэм урт дэрэвгэр юбкатай хослуулсан аж.

Ральф Лорен сонгосон далай тэнгисийн сэдвээ танилцуулгын дунд хэсэгт оруулсан ч (харамсалтай нь?) хэсэгхэн хугацаанд л үргэлжилсэн байна. Дизайнер өмнөх төрхүүдээсээ зөвхөн гол гэсэн цагаан, өргөн өмднүүдийг үлдээн, илүү стандарт, өдөр тутмын зүйлд анхаарлаа хандуулжээ. Мөн тод судалтай топуудыг, хотын маш тайван хослолуудад уусгасан байлаа. Хослолын өмд, захтай нимгэн цамц, даашинз болон сарфаны бүхэл бүтэн хэсэг, хүрэм, богино өмд, цайвар бор өнгийн өмдтэй хослол зэрэг нь тийм ч тод биш тул олны анхаарлыг татахгүйг хичээдэг хэн бүхэнд  зохицохоор болжээ.

цааш үзэх