Хайх

Парисын загварын долоо хоногт уригдан ирсэн зочдын төрх

Парисын загварын долоо хоногт уригдан ирсэн зочдын төрх

Text: Buro.Mongolia


Энэ жилийн хавар-зун 2022 Парисын загварын долоо хоногийн хүрээнд Balenciaga, Hermès, Gucci, Louis Vuitton, Céline зэрэг томоохон загварын орднууд цуглуулгаа танилцуулж, дэлхийн өнцөг булан бүрээс олны танил эрхмүүд хүрэлцэн ирж, арга хэмжээ урьдынх шигээ өргөн цар хүрээг хамран зохион байгуулагдлаа. Арга хэмжээ есдүгээр сарын 29-ны өдөр эхэлсэн даруйдаа онцлох үйл явдлуудаар дүүрэн байсан юм. Тодруулбал, Dior тоглоомын ертөнцийг амилуулсан загварын шоу толилуулж, Saint Laurent хавар-зун цуглуулгаа Эйфелийн цамхгийн урд танилцуулсан бол Balenciaga энтертэйнмент дээр суурилсан шинэлэг шоуг харуулсан билээ. Түүнчлэн загварын долоо хоногийн бас нэгэн онцлох хэсэг бол шоунд хүрэлцэн ирсэн зочдын төрхүүд юм. Тухайлбал, BlackPink хамтлагийн гишүүн Жисүү Dior-ын шоуны үеэр А силуэттэй мини даашинзаар гоёж, Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур хар нарны шил, хээтэй загварууддаа үнэнч байж, Saint Laurent ордны нүүр царай Розэ бүхэлдээ хар өнгийн төрхийг бүрдүүлсэн бөгөөд дуучин, рэппер Cardi B эгэл бус, зоримог шийдэлтэй загварыг харуулсан билээ.

Сонирхуулахад, Парисын загварын долоо хоног өчигдөр өндөрлөсөн ба арга хэмжээг хааж Chanel, Miu Miu, Lacoste, Louis Vuitton брэндүүд цуглуулгаа танилцууллаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх