Хайх

PFW: Chalayan, Yohji Yamamoto

PFW: Chalayan, Yohji Yamamoto

Хавар-зун 2016

Text: Б.Амина


Зураг:

Парист загварын долоо хоног үргэлжилж, бид дөрөв дэх өдрийн хамгийн сонирхолтой байсан танилцуулгыг нэгтгэлээ

Chalayan

Хуссейн Чалаян өөрийн брэнддээ зориулан хийдэг зүйлс нь Vionnet-д зориулж хийдгээс үргэлж хэд дахин сонирхолтой байдаг. Мадлен Вионнегийн бөс барааны бүх цуглуулга яагаад ч юм Чалаяны шинэ улирлын цуглуулгаас харагдаж буй цэргийн дүр төрхөөс уйтгартай, анхаарал татамгүй байдаг. Шинэ цуглуулгад супер эмэгтэйлэг зүйлс, шал шүргэсэн даашинзууд байхгүй ч үзэхэд сэтгэл догдлом байлаа. Цэрэг, дайны хувцасыг ийм уйтгартай биш харагдуулах хүн цөөхөн шүү дээ. Дизайнер сул куртка, ажлын хувцас болон бусад төстэй зүйлсийг оёхын оронд илүү санаанд оромгүй загваруудыг гаргажээ. Цээж хэсэгтээ том халаастай куртка нь гоёмсог даашинз мэт, мөн бусад загварын урд хэсэгт ч халаас оруулсан байлаа.

Yohji Yamamoto

Их хэмжээний хар, даавуун нөмрөг, зангилаа, давхарга, хувирашгүй театрын байдал гээд хүмүүс Йожи Ямамотогийн өөр юунд дурладаг билээ? Эдгээр зүйлс бүгд л хаврын цуглуулгад орсон байна. Танилцуулгын туршид үсэндээ улаан оруулгатай, Дэвид Боуи маягийн нүүр будалттай охид шоуны төгсгөлд гарч ирэх ямар нэг өнгөний тэсрэлтэд биднийг бэлдэж байсан гэлтэй. Тэр бол цуглуулгыг дуусгасан хөвсгөр, олон салаа хуниас бүхий хормойтой улаан өнгийн даашинз байсан юм.

цааш үзэх