Хайх

PFW: Hermès, хавар-зун 2016

PFW: Hermès, хавар-зун 2016

Шинэ төрх

Text: Б.Амина


Зураг:

Hermès брэндэд зориулсан Надеж Ване-Сибульскийн анхны цуглуулга гайхалтай байлаа. Энэ удаа шинэ бүтээлч захирал нарийн хийцтэй хослол урлаж туршлага хуримтлуулахаар шийджээ

Ване-Сибульски энэ удаад зарим санаанд оромгүй зүйлсийг багтааж өдөр тутмын хувцаслалтын төгс загваруудыг үргэлжлүүлэн бүтээжээ. Цуглуулгад гоёмсог, энгийн зүйлс урьдынхаараа үлдэж, энгийн хэрнээ дэгжин өмдөн хослолууд, богино хар даашинз болон урт хантааз, бүстэй даашинзууд, мөн арьсан хувцасны хэсгүүд, гичний өнгөтэй сул комбинзон зэрэг байлаа.

Шинэ бүтээлч захирал өнгөнд маш болгоомжтой хандан ажиллажээ. Тэрбээр стандарт өнгөний цуглуулгад (цэвэр улаан, цэнхэр болон сонгодог хар, цагаан өнгө) гич, олон төрлийн элсний өнгийг нэмж, улаан өнгийг хоёр янзаар оруулж, улбар улаанаас илүү бараан буюу улаан хүрэн өнгө орсон байна. Нэг өнгөний олон төрлөөр тэгш өнцөгт, гурвалжин дүрсний хээтэй хамгийн содон даашинзуудыг тэрбээр урлажээ. Геометрийн энгийн дүрсүүд хоорондоо давхарлагдаж яг л эвлүүлдэг тоглоомны хэлтэрхий мэт байх бөгөөд өнгөний блокуудын дунд цагаан зайнууд гаргах аж.

Хамгийн сонирхолтой зүйлс нь өөр өөр бүтэцтэй даавуугаар хийсэн хормойг нь хэрчсэн мэт даашинзууд байлаа. Хэрвээ тэдгээр нь зөөлөн, намирсан илэг эсвэл бүрсгэр арьсаар хийгдээгүй буюу хормойны зураасууд нь нийлсэн байсан бол одооных шиг ингэж анхаарал татахгүй л байсан. Ване-Сибульски даашинзуудаа өнгөт арьст охидод өмсгөж танилцуулсан нь улам гайхалтай харагдуулж байсан юм.

цааш үзэх