Хайх

PFW: Roland Mouret, John Galliano

PFW: Roland Mouret, John Galliano

Хавар-зун 2016

Text: Б.Амина


Зураг:

Парист загварын долоо хоног дуусах дөхжээ. Бид зургаа дах өдрийн хамгийн сонирхолтой цуглуулгыг хүргэж байна

Roland Mouret

Мэдээж, Ролан Мурегийн "Galaxy" даашинз алдар нэрээрээ Коко Шанелийн богино, хар даашинз эсвэл Диан фон Фюрстенбергийн хэв маягтай даашинзанд хүрэхэд хол. Гэхдээ уг даашинзыг түүний загварын ордны энгийн худалдан авагчид болон од үйлчлүүлэгчид нь бүгд мэддэг, мөн дурладаг гол загвар нь юм. Энэ жил "Галактик" даашинз 10 нас хүрсэн бөгөөд дизайнер түүний ойн баярыг тэмдэглэж байна. Тиймээс онцгой өдөртөө зориулж Roland Mouret үйлчлүүлэгчиддээ долоон зүйлээс бүрдсэн "Galaxy" хэв маягтай, эмэгтэйлэг хэлбэр бүхий "элсэн цаг" загварууд гаргажээ.

Тайзан дээр танилцуулсан энэ удаагийн цуглуулгад хаврын тод өнгө болон график хээг оруулсан байна. Танилцуулга бүхэлдээ иймэрхүү зүйлсээр дүүрэн байж (зарим нэгийг эс тооцвол), шоуны төгсгөлд есөн өөр өнгийн даашинз гаргаснаар дуусгалаа.

John Galliano

Жон Гальяно өөрийн нэр хүндийг аажмаар эргүүлэн олж байх зуур түүний нэрийн брэнд оршин тогтносон хэвээр байж, Парисын загварын долоо хоногт шинэ цуглуулгаа танилцууллаа. Ийм байж боломгүй мэт ч түүнд анхаарлаа хандуулахгүй байх гэж хичээн хаврын цуглуулгыг үзэцгээе. John Galliano-гийн хамт олон бусад брэндийн адил залуу хүмүүст илүүтэй  хандан ажилладаг билээ.

Билл Гейтен энэ удаад   дотуур хувцасны сэдвийг онцгойлон сонирхож, торон зүйлсээр хамгийн олон төрхийг гаргажээ.  Танилцуулга бүхэлдээ моделиудын биеийн гол хэсгүүдийг халхлах топууд болон  нэвт гэрэлтэх даашинзуудаар дүүрэн аж. Хоёрдах гол сэдвээр polka dots байсан юм. Богино хүрэм, трико зэргийг жижигхэн цэгүүдээр дүүргэсэн нь цуглуулгаас сэтгэлд үлдсэн цорын ганц зүйл байлаа.

цааш үзэх