Хайх

NYFW: Victoria Beckham xавар-зун 2016

NYFW: Victoria Beckham xавар-зун 2016

Дурсгалд зориулсан зургууд

Text: Б.Амина


Зураг:

Бидний мэдэхээр Викториа Бекхэм принт ойшоодоггүй, тод өнгө бага ашиглаж ирсэн. Харин хаврын шинэ цуглуулгад нь энэ хоёрын аль аль нь багтжээ

Victoria Beckham-ын загварууд бариу даашинз урладаг брэндээс Céline маягийн уйтгартай биш хувцас оёдог брэнд болж, тэр хэрээрээ өдөр тутмын амьдралд хөнгөн байхаар болжээ. Мөн зарим нэг пальто болон том цамцнаас бусад загварыг нь модель биш биеийн харьцаатай бүсгүй өмссөнөөр төсөөлөхөд хэцүү байсан. Бүсэлхий хэсгээрээ бага зэрэг унжсан өмдийг хэлхэгэр болгосон нь загварын тайзан дээр гайхалтай харагдаж байснаас гадна ихэнхи бүсгүйчүүдэд сайхан зохихоор болсон байна. Дизайнерын хавар/зуны цуглуулга нь ямар ч биеийн харьцаатай хүн өмсөж болох асуудлыг шийдсэн санагдлаа. Мөн энэ удаагийн цуглуулга нэг хувцасанд олон принт оруулж өгсөн онцлогтой байлаа.

Загваруудыг ерөнхийд нь маш энгийн хэлбэртэй /силуэт/ даашинзуудаас бүрдсэн гэж хэлж болно. Олон төрлийн хослолоос эхлээд ханцуйгүй даашинз нь бүсэлхий болон өргөнөөрөө янз бүр болжээ. Эхний хэсгийг сувдны өнгө эсвэл хар хөх өнгийн үрчийлгэсэн гялгар даавуугаар хийсэн нь сайхан болж, өвөрмөц харагдахаас гадна ямар ч нэмэлт чимэглэл шаардагдахгүй. Бекхэмийн тэдэнтэй өмсөхийг санал болгож буй энгийн сандаалнаас өөр зүйл энэ байдалд бараг илүү болно.

Цуглуулгын санаанд оромгүй гэнэтийн элемент болох өөр төрхүүдийг хооронд нь холбож байсан зүйл бол заханд хийсэн эмжилт ба хамгийн энгийн хувцсыг ч ер бусын харагдуулах аж. Энэ бүхэн дээр мөн шоон хээнээс гадна Энди Уорхолын поп арт зургуудыг загварлаг болгосон принт оруулжээ.

цааш үзэх