Хайх

“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам

“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам

Загварлаг төрхийн нууц

Text: Buro.Mongolia


"Байцааны дүрэм" гэгддэг олон давхарлах стилистик аргачлалд загварт хайртай хэн бүхэн суралцсан байх учиртай. Илүү сонирхолтой, баялаг төрх бүрдүүлэхэд тусалдаг энэ аргачлалыг хүн өөрийн уран сэтгэмжийн дагуу төрөл бүрээр хэрэгжүүлж болох ч хамгийн хялбар, үндсэн зургаан алхмыг танилцуулж байна.

Хоолойтой цамц болон сорочка

Ажлын дресс-кодыг тань илүү сонирхолтой болгохын зэрэгцээ өвлийн хүйтэн өдрүүдэд таныг бага ч болов дулаацуулна. Энэ нөхцөлд хоолойтой цамц гэрэлтэж харагдах ёсгүй тул дээр нь давхарлах сорочкаг зузаан материалтай байхаар сонгох хэрэгтэй. Жишээ нь Magda Butrym брэндийн шинэ каталог дээрх шиг савхин сорочка байж болох юм. Мөн нэг өнгийн атлаа өөр материалаар хийгдсэн хувцаснуудыг давхарлах үед тун сонирхолтой төрх бүрддэг байгаа.

“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 1)
Magda Butrym, намар-өвөл 2020
“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 2)

Нэхмэл хантааз болон сорочка

Яг л свитер шиг дулаахан атлаа илүү олон байдлаар загварчилж болдог практикал хувилбар бол нэхмэл хантааз юм. Хантаазыг романтик даашинзтай, хоолойтой цамцтай, нимгэн топтой гээд төрөл бүрийн хувцастай хослуулж, давхарлаж болдог. Бид харин энэ удаад The Row брэндийн шинэ каталогоос жишээ авч, нэхмэл хантаазыг цасан цагаан өнгийн сул сорочка болон пиджакийн хамт өмсөхийг санал болгож байна.

“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 3)
The Row, хавар-зун 2021
“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 4)

Хоолойтой цамц болон свитер

Нимгэн материалтай хоолойтой цамц болон ханцуйг нь шуусан свитер гэх төгс хослолыг Раф Симонс Calvin Klein брэндийг удирддаг байхдаа, одоо мөн Prada-д зориулж цуглуулга бүтээхдээ тогтмол ашигладаг билээ. Хоолойтой цамц болон свитерийг давхарлаж өмсөх нь хамгийн энгийн арга хэдий ч эцсийн дүнд нь маш орчин үеийн, загварлаг, бүр футуристик гэмээр төрх бий болдог.

“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 5)
Prada, хавар-зун 2021
“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 6)

Хоолойтой цамц болон даашинз

Ер нь хоолойтой цамц нь аливаа төрхийг илүү даруухан, элегант болгож харагдуулдаг. Хамгийн ганган даашинзыг хүртэл хоолойтой цамцны тусламжтай илүү өдөр тутмын болгох боломжтой. Энэ нөхцөлд Uniqlo эсвэл COS брэндээс сонгодог хар болон цагаан өнгийн хоёр хоолойтой цамц бэлдээд тавьчихсан байхад ямар ч даашинзтай тань зохицно гэдэгт итгэлтэй байж болно.

“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 7)
Jil Sander, Pre-Fall 2020
“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 8)
Ports 1961, Pre-Fall 2020

Сорочка болон даашинз

Ганган даашинзуудаа зөвхөн баярын өдрүүдээр биш харин өдөр тутамдаа өмсөхийг хүсвэл хоолойтой цамцнаас гадна мөн сорочкатай хослуулан давхарлах боломжтой. Цагаан сорочка нь яг л сувд шиг ямар ч хувцсыг илүү цэмцгэр, гэрэлтсэн харагдуулдаг увдистай.

“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 9)
Tods, намар-өвөл 2020
“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 10)
A.W.A.K.E Mode, Pre-Fall 2020

Даашинз болон брюк өмд

Даашинзыг брюктэй хослуулж өмсөх өвөрмөц арга өдгөө хэвийн үзэгдэл болсон билээ.

“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 11)
Proenza Schouler, хавар-зун 2021
“Байцааны дүрэм” стилистик аргачлалд суралцах 6 алхам (фото 12)
Jil Sander, хавар-зун 2021

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх