Хайх

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ?

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ?

Таны саналаар тодорно

Text: Ө.Тодгэрэл


Сүүлийн жилүүдэд Монголын загварын салбар урьд өмнөхөөсөө илүү хурдацтай хөгжин дэвшиж байгааг шинээр төрөн гарч ирсэн олон чадварлаг дизайнерууд, мөн гадны масс зэх зээлийн брэндүүдээс илүү эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг болсон худалдан авагчид батална. Одоо зөвхөн үндэсний хувцас гэлтгүй өдөр тутмын энгийн хувцас хэрэглээ, streetwear загвар, гутал ба аксесуар, гар цүнх гээд бүх чиглэлээр дизайнерууд уран чадвараа харуулдаг болсон. Үүний зэрэгцээ Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоо үйл ажиллагаагаа идэвхтэй явуулан, олон гишүүд элсүүлэн дизайнерууд хоорондоо дэмжлэг сайтай, нэгэн зорилгынхоо төлөө ажиллаж байгаа нь салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлж байна. Тэд саяхан MPDU Fashion Week гэх нэгдсэн загварын долоо хоногийг эхлүүлж олон улсын систем, стандартын дагуу шинэ цуглуулгуудаа танилцуулдаг болсон нь том алхам билээ.

BURO. дизайнеруудынхаа ололт амжилт, хөдөлмөрийг үнэлэн бусдад түгээх үүднээс жил бүр уншигчдынхаа дунд "Таны бодлоор өнгөрч буй оны шилдэг загвар зохион бүтээгч хэн бэ" гэх санал асуулгыг явуулдаг уламжлалтай болсон. Уншигчид 2015 онд Торго салоны дизайнер О.Болдыг, 2016 онд Michel & Amazonka брэндийн Ч.Мишээл ба Ч.Нямханд нарыг, 2017 онд Grandmaster брэндийн О.Анхбаярыг, 2018 онд дахин Michel & Amazonka брэндийн Ч.Мишээл ба Ч.Нямханд нарыг тус тус шилдэг дизайнеруудаар нэрлэж байсан түүхтэй билээ. Энэ дашрамд дурдахад өнгөрсөн жилээс эхлэн бид илүү шударга байх үүднээс "дүрмээ чангатган" жилд хоёр ба түүнээс дээш цуглуулга гаргасан дизайнеруудыг энэхүү санал асуулгад хамруулдаг болсон.

2019 оны хувьд Michel & Amazonka таван жилийн ойн баяраа тэмдэглэн "Баян Монгол" нэртэй анхны бие даасан загварын шоугаа зохион байгуулснаас гадна анхны ноолууран загваруудаа танилцуулж, шинэхэн бүтикийнхээ үүд хаалгыг нээгээд амжсан. Тэднээс гадна бие даасан загварын шоугаа гар урлалын нарийн ажиллагаа дээр төвлөрөн хээнцэр загварууд урладаг Muse Art House ба O Couture, мөн ямар нэгэн стильд үл хамрагдах этгээд загвартай KADR брэндүүд зохион байгуулсан билээ.

Дэлхий нийт байгаль орчны бохирдолд санаа зовнин ухамсартай хэрэглээ рүү шилжиж байгаа энэ үед дотооддоо уг санаачилгыг дэмжин хэрэгжүүлж буй цөөн брэндүүдийн нэг бол олон улсын зах зээлд танигдсан төдийгүй алдартнуудын анхаарлыг татаж чадсан ноолуурын Mandkhai брэнд, цуглуулга бүрээрээ залуус дунд хайп үүсгэдэг streetwear хэв маягтай 93//Kidult, мөн үүсгэн байгуулагдаад удаагүй ч эмэгтэйлэг, өнгөлөг дизайнуудаараа үнэлэгдсэн ATOZ юм. Тэд байгальд хор хөнөөлгүй тогтвортой, zero waste буюу хог хаягдалгүй үйлдвэрлэл явуулахыг зорин ажиллаж байна.

Түүнчлэн рэппер Цэцэ болон Queen Fashion House брэндийн үүсгэн байгуулагч Д.Энхмаа нарын бүтээл болох SOYO брэндийн гудамжны аястай, практикал загварууд шинэ мянганы залуусын сонирхлыг ихэд татаж байна. Харин нийгмийн хэвшмэл хэв маягийг эвдэн хайрцгаас гадуур сэтгэж буй Futuristic Type болон Zaya Tuvshinbat брэндүүд энэ онд загварын хязгаарыг тэлсэн бүтээлч ажлуудаа танилцуулсаар байлаа.

Ингээд та бүхэнд саналаа оновчтой өгөхөд тань нэмэр болох үүднээс бид дизайнеруудын 2019 онд танилцуулсан загваруудыг нэгтгэн бэлтгэлээ.

93//KIDULT

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ? (фото 1)

1.Хавар-зун 2019 2."Limited World" Хавар-зун 2020

Michel & Amazonka

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ? (фото 2)

1."Баян Монгол" 2."Attitude"

FUTURISTIC TYPE

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ? (фото 3)

1.Хавар-зун 2019 2.Намар-өвөл 2019

 

Mandkhai

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ? (фото 4)

1.Намар-өвөл 2019 2.2020 оны аяллын цуглуулга 3.Хавар-зун 2020

 

SOYO

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ? (фото 5)

1.Хавар-зун 2019 2.Намар-өвөл 2019

 

O Couture

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ? (фото 6)

1."Зурсан Гоо Үзэсгэлэн" цуглуулга 2. Хавар-зун 2019 3.Хавар-зун 2019 капсул цуглуулга 4."Тэнгэр" хавар-зун 2019 5.Намар-2019 6."Nine Treasure" 7."Эрдэнэ" эрэгтэй цуглуулга
Онцгой цуглуулга: 1. Намар-өвөл 2019 2. Хавар-2019 3. Намар-2019

 

Muse Art House

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ? (фото 7)

1.Намар-өвөл 2019 2.Хаврын капсул цуглуулга 3.Хавар-зун 2020 4."Edelweiss" Намар-өвөл 2019/20

 

ATOZ

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ? (фото 8)

1.Хавар-зун 2019 2."Silhouette" Капсул цуглуулгa 3."Heart of Soul" Капсул цуглуулгa 4.Намар-өвөл 2019 5."Upside Down" Капсул цуглуулга

 

Zaya Tuvshinbat

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ? (фото 9)

1."Absent Today" Хавар-зун 2019 2. "RAW@100ail" капсул цуглуулга

KADR

Санал асуулга: 2019 оны Монголын шилдэг дизайнер хэн бэ? (фото 10)

1."Цагаан сар-2019" цуглуулга 2.Хавар-зун 2019 3."Наадам 2019" цуглуулга 4.Намар-өвөл 2019

Санал өгөх хэсэг

Та саналаа өгөхдөө доорх зургийн цомгийн баруун ба зүүн сумыг даран сонголтуудаа харж, сонгохыг хүссэн дизайнерынхаа зурган дээр дараарай. Таны санал зургийн аль ч хэсэгт дарсан идэвхжих тул санамсаргүй санал өгөхөөс болгоомжлоорой.

93// KIDULT: М.Нямсүрэн
Санал өгөх
93// KIDULT: М.Нямсүрэн
Michel & Amazonka: Ч.Мишээл, Ч.Нямханд
Санал өгөх
Michel & Amazonka: Ч.Мишээл, Ч.Нямханд
Futuristic Type: И.Мөнхтуяа
Санал өгөх
Futuristic Type: И.Мөнхтуяа
Mandkhai: Ж.Мандхай
Санал өгөх
Mandkhai: Ж.Мандхай
SOYO: Д.Энхмаа
Санал өгөх
SOYO: Д.Энхмаа
O Couture: Д.Отгонжаргал
Санал өгөх
O Couture: Д.Отгонжаргал
Muse Art House: Г.Цас
Санал өгөх
Muse Art House: Г.Цас
ATOZ: А.Энхцацрал, Л.Амаржаргал
Санал өгөх
ATOZ: А.Энхцацрал, Л.Амаржаргал
KADR: Б.Энхбаатар
Санал өгөх
KADR: Б.Энхбаатар
Zaya Tuvshinbat: Т. Заяа
Санал өгөх
Zaya Tuvshinbat: Т. Заяа

цааш үзэх