Хайх

Тори Берч: “Энтрепренершип гэдэг нь зөвхөн бизнес биш, харин таны амьдралын хэв маяг юм”

Buro 24/7-гийн тусгай видео-төсөл

Text: Бюро 24/7


Мирослава Дума Америкийн алдарт дизайнер ба амжилттай бизнес хатагтай Тори Берчтэй уулзлаа. Tory Burch брэндийн төв оффист хийгдсэн уг ярилцлагын бүрэн хувилбар Бюро 24/7-гийн хуудаснаа есдүгээр сарын 23-нд нийтлэгдэх болно. Харин одоохондоо бид та бүхэнд тизер бичлэгийг сонирхуулж байна

Таны ажил ба амьдралд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлж чадсан XX зууны эмэгтэй бизнес эрхлэгчдээс жишээ болгон дурдана уу?

Тийм ээ, юуны түрүүнд Эсте Лаудерыг онцлохыг хүсэж байна. Би түүний түүхийг сайн мэдэхийн зэрэгцээ мөн Estée Lauder компанитай хамтарч байсан туршлагатай. Тэр бол өөрийнхөө гайхамшигт гүрнийг маш жижиг зүйлээс эхлүүлж чадсан, гэр бүл ажил хоёроо төгс зохицуулдаг байсан чадварлаг бизнес эмэгтэй юм. Тэр мөн үргэлж нийгэм ба байгаль орчиндоо хувь нэмэр оруулахыг хүсдэг, маш эрч хүчтэй бүсгүй байсан. Нийгэмд эерэг нөлөө үзүүлэх нь миний хувьд маш чухал. Энтрепренершип гэдэг нь зөвхөн бизнестэй холбоотой зүйл биш юм. Энэ нь таны амьдралын хэв маяг болж, таны сониуч зангийн илэрхийлэл болж өгдөг. Сониуч зан бол таны бүхэл амьдралын турш хэрэг болох зүйл. Би өөрийгөө үргэлж сониуч зантай байж, энэ занд илүү их суралцаасай гэж хүсдэг.

цааш үзэх