Хайх

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь

Street stylе хувцаслалтын мастер Гидре Дукаускайте зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Prada, Totême, Zimmerman зэрэг брэндүүдийн нүүр царай, хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг Литви улсаас гаралтай Гидре Дукаускайте эмэгтэйлэг дүр төрхөөс гадна загварлаг хувцаслалтаараа алдартай билээ. "The Matrix" загварын нарны шилнээс эхлээд бабушка төрхийг ч хувцаслалтдаа гаргууд нэвтрүүлж чаддаг тэрээр хэрхэн загварлаг дүр төрх бий болгох нууцаасаа хуваалцаж байна.

Өөртөө зориулж хувцасла

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь (фото 1)

"Хувцаслалтын хамгийн чухал хэсэг бол өөрт тань ямар силуэт илүү зохидог, ямар загвар таныг тухтай байлгаж чаддаг болохыг мэдэх нь чухал юм. Би шинэ хувцас өмсөж үзэх бүртээ уг загвар намайг тухтай байлган загварлаг харагдуулж чадаж байгаа эсэхийг үргэлж өөрөөсөө асуудаг. Миний хувьд хар өнгөнөөс аль болох татгалзан олон төрлийн өнгийг хооронд нь уусгаж хувцаслах дуртай ба винтэж загваруудыг орчин үеийн хэв маягтай аксесуар, гуталтай загварчлан өмсөх нь таалагддаг."

Жижиг детальд анхаарлаа хандуул

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь (фото 2)

Гидре Дукаускайте гар цүнхэндээ үргэлж торгон алчуур авч явдаг болохоо онцолсон юм. Учир нь тод өнгөтэй, хээ угалзаар баялаг торгон алчуурыг төрөл бүрээр загварчлан зүүх боломжтой төдийгүй хувцаслалтад хормын төдийд загварлаг уур амьсгал нэмдэг билээ. Харин гоёл чимэглэлийн хувьд минимал хийцтэй, ямар ч үед зүүхэд тохиромжтой ганц аксесуар байхад л хангалтай гэдгийг дурдсан юм.

Загварын шүтээнтэй бай

Хувцаслалтаа бүрдүүлэхдээ хэн нэгнээс урам зориг авах нь стилиэ бүрдүүлэх үйл явцыг илүү амар болгодог болохыг Гидре Дукаускайте зөвлөлөө. Түүний хувьд "Sex and the City" цувралын гол дүр Кэрри Брэдшоу, Кэролин Бессетт-Кеннеди, Диана гүнжийн хувцаслалтаас бүтээлч сэдэл авдаг болохоо онцолсон юм. "Эдгээр бүсгүйчүүд өөрсдийн гэсэн өвөрмөц хэв маягийг бүрдүүлээд зогсохгүй түүндээ үргэлж сэтгэл хангалуун байдаг. Кэрри Брэдшоу олон төрлийн өнгө, өвөрмөц аксесуаруудыг хооронд нь гайхалтай зохицуулж чаддаг бол Кэролин Бессетт-Кеннедигийн хувцаслалт тун энгийн атлаа түүний дотоод мөн чанарыг маш сайн илэрхийлж чаддаг. Харин Диана гүнжийн хувцаслалт бүр нь гайхалтай байж чаддаг" хэмээн тэрээр ярилаа.

Ингээд Гидре Дукаускайтегийн хамгийн загварлаг мөчүүдийг харцгаая.

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь (фото 3)

 

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь (фото 4)

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь (фото 5)

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь (фото 6)

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь (фото 7)

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь (фото 8)

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь (фото 9)

Загварлаг хувцаслалтын нууц: Загвар өмсөгч Гидре Дукаускайтегаас суралцах нь (фото 10)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх