Хайх

Giveaway Day 5: Ямар ч эрэгтэйд таалагдах BALLY брэндийн тансаг аксесуарууд

Өдөр бүр хэрэглэгдэх, үнэ цэнэтэй эд зүйлс

Text: Б.Энххүслэн


Сайн тэлээ бол яахын аргагүй эрчүүдийн хувцасны шүүгээний чухал хэсгийн нэг бөгөөд энэхүү аксесуараар аливаа төрхийг илүү цэмцгэр болгож болдог онцлогтой билээ. Харин хэтэвч бол өдөр тутмын хэрэгцээнээс гадна хувь хүнийг тодорхойлох аксесуар болтлоо хөгжсөн байна. Тиймээс л эдгээр аксесуарууд нь эрчүүдэд барих хамгийн оновчтой бэлгүүдийн нэг юм. Гэхдээ мэдээж сонголтоо хийхдээ хайнга хандалгүй материал, хийц, загвар дээр ач холбогдол өгч хайртай нэгэндээ хамгийн чанартайг сонгох нь нэн чухал билээ. Тэгвэл BURO.-гийн зүгээс нэгэн өөрсдийн дуртай, тансаг бөгөөд хамгийн гол нь чанартай брэндийг санал болгож байна.

Швейцар улсад үүсгэн байгуулагдсан тансаг зэрэглэлийн Bally брэнд нь хэзээ ч моданаас гарахгүй үнэ цэнэтэй загварууд урладгаараа алдаршсан бөгөөд дизайны хувьд цэмцгэр, минимал чиглэлийг баримталдаг тул тус брэндээс хийсэн сонголт зөвхөн эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч гарцаагүй таалагдана.

Юутай ч зохицох арьсан тэлээ болон авч явахад авсаархан хэтэвч

Bally-ийн юутай ч зохицох сонгодог загварын хар тэлээ нь маш тансаг хийцтэйгээс гадна сайн чанарын арьсаар хийгдсэн тул арчлахад хялбар, эдэлгээ нь урт байна.

Харин хэтэвчний хувьд мөнгөн дэвсгэрт, банкны карт гээд дийлэнх нь дижитал хэлбэрт шилжиж байгаагаас улбаалан эрчүүд авч явахад авсаархан, нимгэн загвар сонгох нь түгээмэл болсон. Тэгвэл Bally брэндийн хэтэвч хөнгөн, оворгүй бөгөөд өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой минимал атлаа өнгөлөг деталиудтай гэдгээрээ онцлог байгаа.

Зөвхөн аксесуараар ч зогсохгүй

Bally брэнд нь дээр дурдсанчлан эрэгтэй аксесуар урлахаас гадна, эмэгтэй, эрэгтэй хувцас, цүнх, гутлыг санал болгодог бөгөөд Карл Франц Баллигийн 1851 онд үүсгэн байгуулсан дэлхийн хамгийн удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй тансаг зэрэглэлийн брэндүүдийн нэг юм. Тэр ч утгаараа Bally-ын хамт олон “чанар бүгдийг илтгэнэ” гэх итгэл үнэмшил дор олон жилийн турш өв залгамжлагдан ирсэн ур, ухаан, арга, техникээ алдалгүй, орчин үеийн дэвшилтэд шийдлүүдээр баяжуулан бүтээгдэхүүнээ урладаг билээ. Жишээ дурдахад, үүсгэн байгуулагчийн ач хүү Карл Франц Баллигийн 1950 онд буюу 71 жилийн өмнө хийсэн Scribe Novo эрэгтэй гутлыг одоог хүртэл нийт 240 төрлийн орчин үеийн гар урлалын арга техникийг шингээн урлаж байгаа нь брэндийн өндөр түвшинд ажилладгийнх нь баталгаа юм.

Giveaway Day 5: Ямар ч эрэгтэйд таалагдах BALLY брэндийн тансаг аксесуарууд (фото 3)

BALLY

Хаяг: Sod's Boutique, Сентрал тауэр, 1-р давхар

Утас: (976) 7707 1744

Facebook: Sod's Boutique Mongolia

Instagram: @sods_boutique

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх