Хайх

Өвлийн шоппинг: Bally болон Fabiana Filippi-ийн шинэ загварууд Сентрал Тауэрт

Өвлийн шоппинг: Bally болон Fabiana Filippi-ийн шинэ загварууд Сентрал Тауэрт

Зузаан куртка, халтирдаггүй гутал болон бусад

Text: Б.Энххүслэн


Өвөл бид хувцасны шүүгээгээ дулаан хувцсаар шинэчлэх зайлшгүй хэрэгцээтэй болдог. Гэвч дийлэнх хүмүүс өвлийн бэлтгэл ажлаа хийхдээ сэтгэлд нийцсэн хувцсаа хаанаас авахаа мэдэхгүй асуудалтай тулгардаг. Тэгвэл бид тэрхүү асуудлыг шийдэж биед хөнгөн, загварлаг, дулаан бөгөөд чанартай хувцсыг Сентрал Тауэрийн нэг давхарт байрлах Sod's Boutique дэлгүүрээс оллоо. Тус дэлгүүрт тансаг зэрэглэлийн Bally болон Fabiana Filippi брэндүүд байрладаг бөгөөд саяхан өвлийн шинэ загварууд нь иржээ.

Анх 1851 онд Швейцар улсад үүсгэн байгуулагдсан тансаг зэрэглэлийн Bally брэнд нь 170 жилийн турш өв залгамжлагдан ирсэн ур ухаанаа орчин үеийн загварын элементүүдтэй хослуулан гутал, хувцас, аксесуаруудаа урладаг онцлогтой. Тус брэндийн энэ оны намар-өвлийн цуглуулгад ноосон доторлогоотой, халтирахаас сэргийлсэн зузаан ултай, урт түрийтэй гуталнууд багтжээ. Мөн богино түрийтэй классик загварын гутал сонирхогчдод зориулагдсан өмсөж, тайлахад хялбар хоёр талдаа резинэн оруулгатай гутал цуглуулгад оржээ. Түүнчлэн Bally-ийн таних тэмдэг болсон BB оломтой, үдээстэй гутлын шинэчлэгдсэн загварууд Sod's Boutique-д ирсэн байна. Мэдээж Альпын нуруунд төрсөн брэнд гэдэг утгаараа өдөр тутамдаа өмсөж болохоос гадна ууланд алхалтад нэн тохиромжтой Vibram ул, нэхий доторлогоотой гутлыг ч мөн эндээс олох боломжтой.  

Өвлийн шоппинг: Bally болон Fabiana Filippi-ийн шинэ загварууд Сентрал Тауэрт (фото 1)
Өвлийн шоппинг: Bally болон Fabiana Filippi-ийн шинэ загварууд Сентрал Тауэрт (фото 2)
Өвлийн шоппинг: Bally болон Fabiana Filippi-ийн шинэ загварууд Сентрал Тауэрт (фото 3)
Өвлийн шоппинг: Bally болон Fabiana Filippi-ийн шинэ загварууд Сентрал Тауэрт (фото 4)

Bally брэндээс гадна 30 гаруй жилийн түүхтэй Италийн Fabiana Filippi-ийн намар-өвлийн шинэ загварууд Sod's Boutique-д дэлгэгджээ. Дотуур нь зузаан цамц өмссөн ч тав тух алдагдуулахгүй сул силуэттэй, энэ улиралд эрэлттэй байгаа хамбан материалтай сөдөн куртка, 100% арьсан материалтай bucket загварын цүнх, бичиг, баримтын багтаамжтай tote цүнх болон бусад загварууд худалдаалагдаж байна.

Өвлийн шоппинг: Bally болон Fabiana Filippi-ийн шинэ загварууд Сентрал Тауэрт (фото 5)
Өвлийн шоппинг: Bally болон Fabiana Filippi-ийн шинэ загварууд Сентрал Тауэрт (фото 6)
Өвлийн шоппинг: Bally болон Fabiana Filippi-ийн шинэ загварууд Сентрал Тауэрт (фото 7)

BALLY

Хаяг: Sod's Boutique, Сентрал тауэр, 1-р давхар

Утас: (976) 7707 1744

Facebook: Sod's Boutique Mongolia

Instagram: @sods_boutique

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх