Хайх

Adore Brand - Хил хязгааргүй гоо үзэсгэлэн

Adore Brand - Хил хязгааргүй гоо үзэсгэлэн

“Adore эмэгтэй” санаачилгыг эхлүүллээ

Text: Buro.Retelling


Adore брэнд шинэчлэгдэж, алсын хараагаа "Амьдралд хайр, үнэ цэнэ нэмнэ" хэмээн тодорхойлжээ. Хувцас загвар, цэцгийн үйлчилгээ, концепт кафе лаунж гэсэн салбартай тус брэнд цоо шинэ агуулгаар хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг барьж байгаа бөгөөд ингэхдээ зураг авалтын гол дүрүүдэд өөрийн хэрэглэгч эрхэм бүсгүйчүүдийг урьжээ.

Таван өөр дүр төрх, таван өөр түүх, таван өөр агуулга ийнхүү Adore брэндээр нэгдэж, "Adore эмэгтэй" санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Adore Brand - Хил хязгааргүй гоо үзэсгэлэн (фото 1)
Adore Brand - Хил хязгааргүй гоо үзэсгэлэн (фото 2)

Тус брэнд эмэгтэйчүүдийг өөрийгөө хайрлаж, бусдад өөрийнхөөрөө хайрлагдаж, бие биенээ дэмжиж, улам хүчирхэгжүүлэхийг уриалж "Adore woman" буюу "Adore эмэгтэй" санаачилгыг эхлүүлжээ. Энэхүү санаачилгаар дамжуулан охид бүсгүйчүүдэд хүн бүр өөрийн гэсэн гайхамшигтай ертөнцтэй учраас хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулалгүй, давтагдашгүй эмэгтэй гэдгээ өдөр бүр мэдэрч, эерэг байхыг уриалж байна.

Гоо сайханд хил хязгаар гэж үгүй. Нас зүс, ажил мэргэжил, нийгмийн гарал угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг ямар ч байсан эмэгтэй хүн бүр өөр, бас үзэсгэлэнтэй.


Тэд Adore эмэгтэйг ингэж тодорхойлов:

  • Тэр өөртөө хайртай
  • Тэр өөрийнхөө төлөө тэмцдэг
  • Тэр амьдралдаа чанарыг эрхэмлэдэг
  • Тэр эрх чөлөөтэй, бие даасан
  • Тэр өөрийнхөө үнэ цэнийг мэддэг
  • Тэр өөрийнхөө хүч чадлыг үнэлдэг
  • Тэр яг байгаагаараа л хайрлагдаж хүндлэгддэг

Adore брэнд цаашдаа улирал тутамд шинэ бүтээгдэхүүний зураг авалт болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх бусад ажилдаа ч ийнхүү өөрийн хэрэглэгч Adore эмэгтэйчүүдээсээ урьж, хамтдаа дурсамж бүтээхээр төлөвлөж байгаа юм. Дараагийн зураг авалтын гол дүр нь тус брэндийн эрхэм хэрэглэгч та ч байх боломжтой.

Adore Brand - Хил хязгааргүй гоо үзэсгэлэн (фото 3)
МУИС-ын Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн залуу эрхзүйч, блоггер О.Номин
Adore Brand - Хил хязгааргүй гоо үзэсгэлэн (фото 4)
Тун удахгүй дөрөв дэх үрээ хүлээн авах гэж буй үзэсгэлэнт ээж Ч.Сугаржаргал
Adore Brand - Хил хязгааргүй гоо үзэсгэлэн (фото 5)
Хоёр дах үрээ өлгийдөж аваад удаагүй байгаа залуу ээж, photo model Э.Урангоо
Adore Brand - Хил хязгааргүй гоо үзэсгэлэн (фото 6)
Өлзий энд Ко Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал, yogini Б.Өлзийбаяр

Adore Brand

Adore Fashion

Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар      

Утас: 88043484

Instagram: @adoremongolia

Adore Premium Flowers 

Хаяг: Blue Sky, 1 давхар; Bella Vista 700, 1 давхар; Regis Place 1 давхар
Утас: 77661110

Instagram: @adore.premiumflowers

цааш үзэх