Хайх

Алессандра Амбросио өөрийн охин Анжагийн хамтаар Michael Kors-ын зураг авалтад

Ээжүүдийн өдөрт зориулж

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Michael Kors-ын шинэ сурталчилгаанд супермодель Алессандра Амбросио өөрийн долоон настай охин Анжагийн хамтаар оролцжээ. Зураг авалт их сэтгэл хөдөлгөм болсон харагдана

Michael Kors брэнд тун удахгүй болох гэж буй олон улсын ээжүүдийн баярт зориулж нэгэн шинэ сурталчилгаа танилцууллаа. Сурталчилгааны гол дүрийг залуухан ээж ба топ модель Алессандра Амбросио болон түүний долоон настай охин Анжа нар гүйцэтгэсэн байна. Зурагчин Памела Хансоны хариуцсан хар цагаан зургууд  ээж охин хоёрын халуун, дулаан харилцааг харуулж, баярын өдрийн уур амьсгалыг төгс дамжуулж байлаа.

Эдгээр зурагнууд нь Michael Kors-ын ээжүүдийн өдөрт зориулсан бэлэгний хөтчийн нэгэн хэсэг юм. Брэндийн хамт олон энэхүү жагсаалтад жижиг ба том хэмжээний цүнхнүүд, цагаан кет, бугуйн цаг ба саяхан худалдаанд гарсан шинэ сүрчгийг багтаасан байна.

Алессандра Амбросио өөрийн охин Анжагийн хамтаар Michael Kors-ын зураг авалтад (фото 1)Алессандра Амбросио өөрийн охин Анжагийн хамтаар Michael Kors-ын зураг авалтад (фото 2)Алессандра Амбросио өөрийн охин Анжагийн хамтаар Michael Kors-ын зураг авалтад (фото 3)Алессандра Амбросио өөрийн охин Анжагийн хамтаар Michael Kors-ын зураг авалтад (фото 4)Алессандра Амбросио өөрийн охин Анжагийн хамтаар Michael Kors-ын зураг авалтад (фото 5)Алессандра Амбросио өөрийн охин Анжагийн хамтаар Michael Kors-ын зураг авалтад (фото 6)

цааш үзэх