Хайх

АНУ-д томоохон хувцас түрээсийн платформ нээлтээ хийлээ

АНУ-д томоохон хувцас түрээсийн платформ нээлтээ хийлээ

Хүмүүсийн хувцасны талаарх үзэл бодлыг өөрчлөх магадлалтай

Text: Buro.Mongolia


Орчин үед бид хүссэн бүхнээ түрээслэх боломжтой болсон. Дизайнерын гар цүнхнээс эхлээд гэр ахуйн тавилга, автомашин гээд түрээслэх боломжгүй зүйл гэж бараг л үлдээгүй билээ. Харин хувцас түрээсийн ангилалд саяхан нэгэн томоохон платформ нээлтээ хийснээр хүмүүсийн хувцасны талаарх үзэл бодлыг өөрчлөх магадлалтай байна. Тодруулбал Free People, Urban Outfitters, Anthropologie зэрэг брэндүүдийг эзэмшдэг URBN компани Nuuly нэртэй вебсайт үүсгэн байгуулж өөрийн эзэмшдэг брэндүүдээс гадна Levi's, Zadig & Voltaire гэх мэт олон арван брэндийг хамарсан шинэ цуглуулгын загваруудыг түрээсээр олгох үйлчилгээ эхлүүлжээ.

АНУ-д томоохон хувцас түрээсийн платформ нээлтээ хийлээ (фото 1)

АНУ-д томоохон хувцас түрээсийн платформ нээлтээ хийлээ (фото 2)

Уг үйлчилгээг авах хүсэлтэй хүмүүс Nuuly вебсайтад бүртгүүлэн сарын $88 төлж сар бүр зургаан ширхэг бүтээгдэхүүн түрээслэх эрхтэй болно. Бүтээгдэхүүнүүдийг компани шуудангаар дамжуулан тусгай савлагаанд илгээх бөгөөд хэрэглэгч хувцсаа хүлээн аван хэрэглэж дууссаны дараа ирсэн савлагаанд нь буцаан хийж Nuuly руу илгээх шаардлагатай юм. Өмнө түрээсэлсэн хувцсаа буцаасны эцэст л шинэ бүтээгдэхүүнүүд түрээслэх боломжтой болно. Мөн түрээсэлж авсан хувцсаа хүссэнээрээ угааж, цэвэрлэгээнд өгч, яг л өөрийн эзэмшлийн зүйл мэт хэрэглэх боломжтой. Хэрвээ түрээсэлсэн хувцас тань танд маш ихээр таалагдвал бүр мөсөн өөрийн болгон худалдаад авах боломж ч бас бий.

АНУ-д томоохон хувцас түрээсийн платформ нээлтээ хийлээ (фото 3)

Nuuly-гийн сан өдөр ирэх тусам улам бүр өргөжсөөр байгаа бөгөөд дээр дурдсан брэндүүдээс гадна Avec Les Filles, Carolina K, LoveShackFancy, For Love & Lemons, AGOLDE зэрэг 1000 гаруй брэндийн хувцас санал болгож байна. Тэр дунд мөн Loewe брэндийн 1970-аад оны даашинз, Yves Saint Laurent брэндийн 1980-аад оны комбинзон зэрэг винтэж загварууд багтжээ. Харамсалтай нь одоогоор Nuuly нь зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр л хүргэлт хийж байна.

АНУ-д томоохон хувцас түрээсийн платформ нээлтээ хийлээ (фото 4)

 

Харин та хувцас түрээсийн үйлчилгээний талаар ямар бодолтой байна вэ?

Таалагдаж байна
Санал өгөх
Таалагдаж байна
Таалагдахгүй байна
Санал өгөх
Таалагдахгүй байна

цааш үзэх