Хайх

Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх

Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх

Намар-өвөл 2018 улирлын шинэ загварууд иржээ

Text: Бюро 24/7


Наймдугаар сар аль хэдийн дундаа орж, тун удахгүй намрын улирал албан ёсоор эхлэх гэж буйд та итгэж байна уу? Энэ үед бидэнд "цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг юм бэ" мөн "одооноос намрын гутлын эрэлд гарах хэрэгтэй байна" гэх бодлууд хамгийн түрүүнд орж ирлээ. Мөн мэдээж гутлаа дагаад сайн чанарын, хосолсон гар цүнхнээс эмэгтэй хүн хэрхэн татгалзах билээ дээ.

Сентрал Тауэрт байрлах Швейцарийн Bally брэндээс бид өргөн сонголттой, чанартай загварууд оллоо. Bally энэ намар-өвлийн улиралд спорт, чөлөөт хэв маяг дээр тулгуурласан шулуун эсгүүртэй, дөрвөлжин хээтэй, тод өнгийн гадуур хувцаснууд мөн трапеци загварын өмд, юүдэнтэй цамц гэх зэрэг залуу үеийнхнийг чиглэсэн шинэлэг загварууд танилцуулсан ч, цуглуулгын жинхэнэ од нь гутал ба аксесуарууд байсан юм.

Энэ улирлын онцлох загвараар нэрлэгдээд буй "морьтны" урт оосортой бор өнгийн арьсан цүнх, ажил хэрэгч бүсгүйчүүдэд тохирох багтаамж сайтай тэгш өнцөгт цүнх ба орой үдэш гарахдаа гангарах улаан мини цүнх нь амьдралын ямар ч нөхцөлд шик харагдахад тусална. Харин гутлын хувьд хүйтэн өдрүүдэд зориулсан үслэг оруулгатай өсгийгүй лофер, хөл урт харагдуулах гурвалжин хоншоортой лофер болоод цэмцгэр хийцтэй урт түрийтэй арьсан гутал зэрэг нь бидэнд ихэд таалагдлаа.

Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 1)Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 2)Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 3)Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 4)

 

 

Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 5)Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 6)

Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 7)

 

Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 8)

Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 9)

Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 10)

Намрын шоппинг: Сентрал Тауэр дахь Bally брэндээс худалдаж авах гутал ба цүнх (фото 11)

BALLY

Хаяг: Sod's Boutique, Сентрал тауэр, 1-р давхар

Утас: (976) 7707 1744

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх