Хайх

Батлагдлаа: Демна Гвасалия Vetements брэндийг орхино

Батлагдлаа: Демна Гвасалия Vetements брэндийг орхино

Загварын ертөнцөд шуугиан тарьсан үйл явдал

Text: Buro.Mongolia


Хэдхэн хормын өмнө WWD сэтгүүл дизайнер Демна Гвасалия Vetements брэндийг орхих болсон тухай мэдээллээ. Сануулж хэлэхэд дизайнер Демна Гвасалия Vetements брэндийг төрсөн ах Гурам Гвасалиятай хамтран 2014 онд үүсгэн байгуулсан билээ. Vetements брэнд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн загварын салбарт онцгой нэр хүнд тогтоож, "Олон улсын шилдэг тансаг зэрэглэлийн гудамжны брэнд"-ээр өргөмжлөгдөн, дизайнер Демна Гвасалия "Олон улсын шилдэг бэлэн хувцасны дизайнер" шагналыг хүртэж байсан юм.

"Хувцас загварын салбар дахь дэндүү уйтгартай, нэгэн хэвийн байдлыг халж цоо шинэ зүйлсийг бүтээх зорилгоор Vetements-ийг анх үүсгэн байгуулсан. Vetemens бий болсноор загварын ертөнцөд олон шинэ үүд хаалга нээгдэж, хувцас загвар тэр чигтээ өөрчлөгдсөн билээ. Харин одоо миний хувьд шинийг бүтээх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул энэхүү шийдвэрийг гаргаж байна. Vetements ч мөн өөрсдийн замаар бүтээлч үйл хэргээ үргэлжлүүлж чадах бие даасан компани болтлоо хөгжжээ" хэмээн Демна Гвасалия мэдэгдсэн байна. Цаашид брэндийн үйл ажиллагааг Гурам Гвасалия үргэлжлүүлэн авч явах бол Демна Гвасалия Balenciaga загварын ордны бүтээлч захирлын үүргээ гүйцэтгэхийн сацуу шинэ төслүүдээ эхлүүлэхээр болжээ.

Харин Гурам Гвасалия WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Vetemets үргэлж бүтээлч хүмүүсийн нэгдэл байсаар ирсэн. Бид цаашид брэндийн үнэ цэнийг хадгалж үлдэхийн зэрэгцээ хил хязгаарыг давсан зүйлсийг бүтээсээр байх болно. Өнгөрсөн хугацаанд Демнагийн бүтээсэн бүхий л зүйлс Vetements загварын ордны мөн чанар болон үлдэх болно" гэж хэлжээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх