Хайх

“Би АНУ-аас нүүх хүсэлтэй ч Брэдээс шалтгаалж тэгэх боломжгүй байна”. Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлд

“Би АНУ-аас нүүх хүсэлтэй ч Брэдээс шалтгаалж тэгэх боломжгүй байна”. Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлд

Text: Buro.Mongolia


Зураг: Harper's Bazaar

Жүжигчин бүсгүй аль хэдийнэ Камбож улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бөгөөд хүүхдүүдийгээ 18 нас хүрэхийг хүлээж байгаа аж.

Жүжигчин Анжелина Жоли АНУ-д амьдрах хүсэлгүй байгаагаа Harper's Bazaar сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарын гол зочноор уригдан тусгай зураг авалтад оролцсон байна.

Хэдий тийм ч жүжигчин бүсгүй одоогийн байдлаар өөр орон руу нүүх боломжгүй бөгөөд үүнийгээ Брэд Питтээс шалтгаалж байгаа хэмээн тайлбарласан байна. "Би өөр оронд амьдрахыг хүсэж байна. Хүүхдүүд маань 18 нас хүрсний дараа энэ хүслээ биелүүлнэ ээ. Харин одоогоор би тэдний эцэг хаанаа амьдрахыг хүсэж байгаагаас шалтгаалж шийдвэр гаргах боломжгүй байна" хэмээн Жоли сэтгүүлд ярьжээ.

“Би АНУ-аас нүүх хүсэлтэй ч Брэдээс шалтгаалж тэгэх боломжгүй байна”. Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлд (фото 1)

Түүнчлэн Анжелиа Жоли ярилцлагынхаа үеэр ахлах сургуульдаа хэрхэн хувцасладаг байснаа, тэр дундаа панк-рок стиль сонирхдог байсан тухайгаа хуваалцсан байна. Мөн одоо түүний хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг дэмжиж, дэлхийгээр аялан өөрөө болон хүүхдүүдийгээ дэлхийн талаар илүү бодит мэдлэгтэй болгох үндсэн зорилготой байгаа гэнэ. "Би хүүхдүүдээ дэлхий даяар найз нөхөдтэй, дэлхийн талаар номоос уншсан биш харин өөрсдийн туршлагаасаа олж авсан мэдлэгтэй байгаасай гэж хүсэж байна".

Анжелина Жоли саяхан Камбож улсын иргэн болсон төдийгүй тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан билээ. Гэхдээ жүжигчний хэлж буйгаар түүний Камбож дахь гэр одоогоор хүнгүй байгаа гэнэ. "Хэдхэн хоногийн өмнө над руу дуудлага орж ирэн манай гэрт жирхнүүд амьдардаг болсныг дуулгасан. Тэд надаас жирхнүүдийг гэрээс гаргах талаар асуухад Вивьен эсрэгээрээ байшингийн эргэн тойрон дахь төмөр утаснуудыг амьтдад аюулгүй болгон жирхнүүдийг байгаа газар нь үлдээх 'тушаал' өгсөн. Мөн сүүлд намайг тэнд очиход хамт явсан найз маань дэрэн доороосоо аварга том гүрвэл олсон. Ер нь тэр байшинд маань надаас илүү амьтад л амьдарч байгаа даа" гэж Жоли хуваалцжээ.

“Би АНУ-аас нүүх хүсэлтэй ч Брэдээс шалтгаалж тэгэх боломжгүй байна”. Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлд (фото 2)

“Би АНУ-аас нүүх хүсэлтэй ч Брэдээс шалтгаалж тэгэх боломжгүй байна”. Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлд (фото 3)

“Би АНУ-аас нүүх хүсэлтэй ч Брэдээс шалтгаалж тэгэх боломжгүй байна”. Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлд (фото 4)

“Би АНУ-аас нүүх хүсэлтэй ч Брэдээс шалтгаалж тэгэх боломжгүй байна”. Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлд (фото 5)

“Би АНУ-аас нүүх хүсэлтэй ч Брэдээс шалтгаалж тэгэх боломжгүй байна”. Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлд (фото 6)

цааш үзэх