Хайх

BURO. ребрэндинг хийж Их Британи дахь шинэ вебсайтаа танилцуулж байна

BURO. ребрэндинг хийж Их Британи дахь шинэ вебсайтаа танилцуулж байна

Нийт 11 улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг BURO. дижитал сэтгүүл одоо Их Британид албан ёсоор нээгдлээ

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн жилийн өдийд Buro.-гийн удирдлага солигдон Лондон руу шилжсэнтэй холбогдуулан бид өөрсдийн дизайн болон логогоо өөрчлөн уншигчиддаа цоо шинэ дүр төрхийг танилцуулсан билээ. Тэр цагаас хойш сүүлийн жилийн хугацаанд Buro. бага багаар бүтцийн өөрчлөлт хийн шинэ стратегиа тодорхойлж ирсэн бөгөөд одоо тэр бүх ажлаа Их Британи дахь толгой компанийнхаа албан ёсны вебсайтын хамт танилцуулахад бэлэн болоод байна.

buro247.com нь тансаг амьдралын хэв маягийн тухай бичдэг шинэ мянганыхныг чиглэсэн дижитал хэвлэл юм. Вебсайтын нээлтэд зориулж Buro. Их Британийн шинээр төрөн гарч буй рэп супер од Little Simz-тэй бүтээлч видео төсөл дээр хамтран ажилласан бөгөөд тэрхүү төслөө сайтынхаа нүүр хуудас дээр байршууллаа. Шинэ Buro. зоригтой, дэггүй, өнгөлөг бөгөөд үргэлж хувьсан өөрчлөгддөг. Бид шинэ мянганы уншигчид юу хүсэж байгааг сайтар судлан нэгэн хэвийн уйтгартай форматаас татгалзаж, бүтээлч эрх чөлөөг уриалж, тансаг гэх ойлголтыг шинээр тайлбарлаж байна.

Компанийн гүйцэтгэх захирал Ник Смит өөрийн удирдлага дор Buro. дижитал хэвлэлийг тансаг амьдралын хэв маягийн толь бичиг болгож, сэтгүүл зүйд орчин үеийн технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэн түүх өгүүлэх урлагийг шинэ түвшинд гаргах зорилготой байна. "Өнгөрсөн жил бид Buro.-гийн олон улс дахь бүх салбаруудад ребрэндинг хийж, Их Британид өөрсдийн байр суурийг эзлэхэд төвлөрөн ажиллалаа. Харин одоо бид цоо шинэ, динамик, дэвшилтэт дижитал тавцангаа танилцуулахад бэлэн боллоо. Би энэхүү брэндийг Их Британид нэвтрүүлж буйдаа маш их баяртай байна. Бид дэлхийн хамгийн нэртэй брэндүүдийг олон улсын зах зээлийн хамгийн хүсэмжит хүн ам зүй буюу шинэ эрин үеийнхэнтэй холбож өгөх болно" хэмээн Ник Смит вебсайтынхаа нээлтийн талаар ярилаа.

Ник Смит энэхүү алсын харааныхаа хүрээнд мэргэжлийн баг хамт олны туслалцаатайгаар зургаан сарын турш нарийн судалгаа хийжээ. "Манай уншигчид ямар контент хүсэж байгааг бид сайтар судаллаа. Шинэ мянганыхны хувьд тансаг амьдралын хэв маяг гэдэг нь юуны түрүүнд шинэ, сонирхолтой бодит туршлагууд юм. Үүнийг бид брэндийнхээ онцлог болгож, дэлхий даяар тархсан байгаа бүх салбаруудаараа дамжуулан уншигчдынхаа сонирхлыг татахуйц, өвөрмөц туршлага бэлэглэх контент бэлтгэх болно".

BURO. ребрэндинг хийж Их Британи дахь шинэ вебсайтаа танилцуулж байна (фото 1)

Шинэ BURO. зоригтой, дэггүй, өнгөлөг бөгөөд үргэлж хувьсан өөрчлөгддөг. Бид шинэ мянганы уншигчид юу хүсэж байгааг сайтар судлан нэгэн хэвийн уйтгартай форматаас татгалзаж, бүтээлч эрх чөлөөг уриалж, тансаг гэх ойлголтыг шинээр тайлбарлаж байна.

Хувьсан өөрчлөгдсөн шинэ Buro. уншигчдынхаа контентын хүслийг биелүүлэхээс гадна тэд орчин үед контентыг ямар хэлбэрээр хүлээж авдаг болсныг эргэцүүлэх болно. Өөрөөр хэлбэл бид гоо зүйн хувьд баялаг, бүтээлч сэдэл өгөх, эрч хүчтэй, динамик төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн 360 градус эргэх бүтээгдэхүүний зураг, нийтлэлийг бусадтай хялбар бөгөөд хурдан хуваалцахад туслах share товч, bookmark хийх сонголт, хүссэн бүтээгдэхүүнээ хялбар худалдан авах боломж зэрэг дэвшилтэт үйлдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Ингээд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж буй Buro. брэндийн Их Британи дахь дижитал хэвлэл buro247.com вебсайтаар зочлон бидний шинэ дүр төрхтэй танилцаарай. Тэндээс та мөн Little Simz-ийн ярилцлагыг олж унших боломжтой байна.

BURO. ребрэндинг хийж Их Британи дахь шинэ вебсайтаа танилцуулж байна (фото 2)

BURO. ребрэндинг хийж Их Британи дахь шинэ вебсайтаа танилцуулж байна (фото 3)

цааш үзэх