Хайх

Chanel-ын нүдний шилний Bijou цуглуулга

Эмэгтэйлэг төрх

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Chanel загварын ордон Bijou нэртэй шинэ нүдний шилний цуглуулга танилцууллаа. Цуглуулгын гол сэдвээр Габриеэль Шанелийн хамгийн дуртай камелия цэцэг дахин нэг удаа тодорлоо

Chanel Bijou цуглуулга хамгийн анх 2012 оны 11 сард худалдаанд гарч байсан билээ. Тэр цагаас хойш Chanel загварын ордон энэхүү цуглуулгыг жил бүр шинэчилж, брэндийн бэлгэ тэмдгийг шилний дизайнд уусгадаг болсон юм. Дарааллын дагуу дөрөв дэх нь болж буй энэ удаагийн цуглуулгын төвд хатагтай Шанелийн хамгаас дуртай камелия цэцэг байлаа.

Камелия цэцгийн дэгжин загварын алтлаг ба мөнгөлөг дэлбээнүүд лакан будаг болон олон өнгийн паалангаар бүрхэгдэж, шинэ шилний нурууг чимжээ. Chanel Bijou цуглуулгад сонгодог хар, зөөлөн хүрэн, бараан цэнхэр, цайвар саарал болон ногоон өнгийн загварууд багтсан байгаа. Шилний хэлбэр ч мөн адил олон төрлийн сонголттой байна. Oversized дөрвөлжин, "мууран нүд", "эрвээхий" гэх зэрэг хэлбэрүүдээс нүүрний хэлбэрт хамгийн ихээр тохирохыг нь сонгоорой.

Цуглуулга 2016 оны тавдугаар сараас эхлэн Chanel-ын албан ёсны дэлгүүрүүдээр борлуулагдах болно.

цааш үзэх