Хайх

Дизайнер Ким Жонс: “Streetwear гэх ойлголтыг хувцас загвараас хасах цаг болсон”

Дизайнер Ким Жонс: “Streetwear гэх ойлголтыг хувцас загвараас хасах цаг болсон”

Highsnobiety сэтгүүлд өгсөн ярилцлагын хэсгээс

Text: Бюро 24/7


Christian Dior брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Ким Жонс Highsnobiety сэтгүүлийн шинэ дугаарын онцлох зочноор уригдаж, ажлын арга барил болоод эрэгтэй хувцас загварын хөгжлийн тухай тун сонирхолтой яриа өрнүүлжээ. Сонирхуулахад Christian Dior брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирлаар томилогдоод нэг жил гаруй хугацааг өнгөрүүлж буй тэрээр өнгөрсөн хугацаанд KAWS, зураач Раймонд Петтибон, барималч Даниел Аршам нартай хамтран маш гайхалтай цуглуулгуудыг танилцуулсан билээ.

Сэтгүүлийн онцлох зочноор уригдсан тэрбээр streetwear гэх нэршлийг "тэтгэвэрт гаргах" цаг нь болсон хэмээн үзэж буйгаа онцолсон ба түүний хувьд streetwear гэсэн тодотголд харьяалагдах тусдаа загвар үгүй болохыг ярилаа. "Streetwear гэх ойлголтоос үнэхээр залхаж байна. Учир нь ямар ч хувцсыг гудамжинд өмсөж болно. Хэрэв кутюр загварыг гудамжинд өмсвөл тэр хувцас ч бас streetwear болно шүү дээ. Тухайлбал UNDERCOVER брэндийн бүтээлч захирал Жун Такашигийн загварууд жинхэнэ урлаг. Түүний урласан загваруудыг streetwear гэж тодорхойлох нь илүүц" хэмээн ярьсан юм.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх