Хайх

Долоо хоногийн онцлох Instagram: Загварын ховор ном цуглуулагч @rarebooksparis

Долоо хоногийн онцлох Instagram: Загварын ховор ном цуглуулагч @rarebooksparis

Интернетэд урьд өмнө үзэгдэж байгаагүй маш ховор загварын архив

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ удаагийн "Долоо хоногийн онцлох Instagram" буландаа бид загварын сэдэвтэй маш ховор номуудыг цуглуулан худалддаг @rarebooksparis хуудсыг онцолж байна.

@rarebooksparis хуудас нь нэг талаар интернет дэлгүүр байдлаар үйл ажиллагаа явуулдаг хэдий ч, нөгөөтэйгүүр энэ нь мөн загварын гикүүдэд зориулагдсан ховор зургуудтай галерей юм. Энэхүү хуудсыг хэн хөтөлдөг нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ бидний олж мэдсэнээр тэрхүү үл мэдэгдэх эрхэм өмнө нь дизайнер Мартин Маржелагийн дэргэд ажиллаж байсан (энэ талаар тэрээр Dazed сэтгүүлд ярьсан юм) бөгөөд үүнтэй холбогдуулан Comme des Garçons брэндийн эртний каталогууд, Японы Studio Voice сэтгүүлийн архивын дугаарууд, Maison Martin Margiela-гийн хэвлэгдмэл каталогууд, Фиби Файлогийн зурагт хуудас бүхий өдрийн тэмдэглэл болон бусад ховор хэвлэлүүдийг цуглуулан худалддаг байна. Загвар сонирхдог, мэддэг хэн бүхэн энэ хуудсыг хараад гарцаагүй догдлон баярлах болно.

Онцлон хэлэхэд @rarebooksparis нь вебсайт ч үгүй, бодит дэлгүүр ч үгүй тул номуудыг гартаа барьж үзэн, хуудаснуудыг нь эргүүлэх ямар ч боломжгүй. Гэхдээ энэхүү Instagram-ын эзэмшигчийн хэлж буйгаар тэрээр хувийн орон сууцнаасаа үйл ажиллагаагаа явуулж, захиалгыг зөвхөн и-мэйл захидлаар л хүлээж авдаг гэнэ. Ингээд бодоход түүний гэрт хэр их алт эрдэнэс нуугдаж буйг таашгүй юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх