Хайх

Домогт загварын сэтгүүлч Андре Леон Телли таалал төгслөө

Домогт загварын сэтгүүлч Андре Леон Телли таалал төгслөө

73 насандаа

Text: Buro.Mongolia


Загварын салбарын хамгийн нэр хүндтэй эрхмүүдийн нэг, Америкийн Vogue сэтгүүлийн бүтээлч захирал асан Андре Леон Телли нэгдүгээр сарын 18-ны өдөр таалал төгслөө. Энэ тухай түүний туслах Дэвид Вильяно мэдэгдсэн бөгөөд үхлийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Андре Леон Телли загварын салбарт 40 гаруй жил зүтгэсэн бөгөөд 1983-1987 оны хооронд Vogue сэтгүүлийн загварын редактороор ажиллаж, хожим нь Vogue-ийн бүтээлч захирлаар томилогдсон удаатай. Түүнчлэн тэрээр "America’s Next Top Model" тэмцээний хүндэт шүүгчийн үүргийг гүйцэтгэж, Оросын Numero сэтгүүлийг хариуцан ажиллаж байсан бөгөөд W, WWD, Interview, Vanity Fair болон House & Garden зэрэг сэтгүүлүүдэд зориулж олон тооны нийтлэл бичсэн билээ. Андре Леон Телли мөн хар арьстай загвар өмсөгч болон дизайнеруудад загварын ертөнцөд хөл тавихад нь багагүй хувь нэмрээ оруулж чадсан хөдөлмөрч эрхэм юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх