Хайх

“Поп хөгжмийн охин тэнгэр” Шер UGG брэндийн сурталчилгаанд

“Поп хөгжмийн охин тэнгэр” Шер UGG брэндийн сурталчилгаанд

Тэрээр өдгөө 75 настай

Text: Buro.Mongolia


Зөөлөн илгэн материал, хөвсгөр үс, тав тухтай байдлаараа дэлхийд танигдаж чадсан UGG брэнд “Feel” нэртэй цуврал сурталчилгаагаа өнгөрөгч жилийн нэгдүгээр сард эхлүүлсэн билээ. UGG нь энэхүү сурталчилгааныхаа хүрээнд домогт алдартнуудын түүхээр дамжуулан дахин давтагдашгүй мэдрэмжийг түгээхийг зорьж байгаа бөгөөд одоогоор NBA-ын тоглогч асан Карим Абдул-Жаббар, модель болон нийгмийн идэвхтэн Иман, алдарт загварын сэтгүүлч Андре Леон Тэлли нар түүхээсээ хуваалцаад байна.

Тэгвэл цуврал сурталчилгааны шинэ нүүр царайгаар “Поп хөгжмийн охин тэнгэр” хэмээн нэрлэгддэг, Холливүүдийн домогт уран бүтээлчдийн нэг, загварын шүтээн Шерилин Саркисян буюу Шер тодорчээ. “Шер бол өөрийн зоригтой үйлдлүүдээрээ дэлхийд танигдаж, дахин давтагдашгүй чадвараараа онцгой амьдралын хэв маягийг бүтээсэн нэгэн. Тэрээр ‘Хүмүүс миний талаар юу гэж ам булаацалдах нь надад огтхон ч хамаагүй. Жинхэнэ уран бүтээлч хүн эргэн тойронд нь гарч байдаг явган яриа бүрт санаагаа чилээх шаардлагагүй. Учир нь хайрлах нэгэн нь байхад үзэн ядах хүмүүс байх л болно’ хэмээн онцолдог. Эдгээр шинж чанар нь UGG брэндийн зарчим, чиг баримжаатай нийцсэн тул бид түүнийг сонгосон” хэмээн UGG брэндийн олон нийттэй харилцах хэсгийн захирал Линдси Дикола Дашоф хэлсэн юм.

“Поп хөгжмийн охин тэнгэр” Шер UGG брэндийн сурталчилгаанд (фото 1)

Тус сурталчилгаанд Шер тухтай сандал дээр сууж кино үзэн бясалгаж, муурнуудынхаа нэгтэй хамт цагийг өнгөрүүлж байгаа хэсэг гарах бөгөөд үүгээр дамжуулан “цаг хугацаанд захирагдахгүй, олон үе дамжих хэв маягийг” харуулахыг зорьжээ.

“Поп хөгжмийн охин тэнгэр” Шер UGG брэндийн сурталчилгаанд (фото 2)
“Поп хөгжмийн охин тэнгэр” Шер UGG брэндийн сурталчилгаанд (фото 3)
“Поп хөгжмийн охин тэнгэр” Шер UGG брэндийн сурталчилгаанд (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх