Хайх

Эва Чен хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном бичжээ

Эва Чен хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном бичжээ

Жуно Валентины түүх эхэллээ

Text: Бюро 24/7


Зураг:

Instagram-ийн загварын хэлтсийг хариуцсан захирал, Lucky сэтгүүлийн хуучин ерөнхий редактор Эва Чен ээлжит шинэ төслөө танилцууллаа.

Тодруулбал энэ оны арваннэгдүгээр сард тэрээр "Juno Valentine and the Magical Shoes" нэртэй хүүхдүүдэд зориулсан загварын сэдэвтэй үлгэрийн ном гаргахаар болжээ. Уг номонд бяцхан охин Жуно Валентин алга болсон гутлаа олохоор шидэт аялалд гарч байгаа тухай өгүүлнэ. Бяцхан Жуно гутлаа хайж явахдаа Клеопатра, Фрида Кало гэх мэт домогт эмэгтэйчүүдийн гутлыг өмсөж үзэн, тэдний ертөнцөд очих болно.

Эва Чен хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном бичжээ (фото 1)

Эва Чен шинэ төслийнхөө талаар хэвлэл мэдээллийнхэнд ярихдаа "Улс төр ба соёл, нийгэмд эмэгтэйчүүдийн эрх мэдэл нэмэгдэх болсон энэ онцгой үед охидод энгийн нэг гүнжийн түүхээс илүү үнэ цэнэтэй зүйлийг хуваалцахыг хүслээ" хэмээжээ.

Эва Чен номын зураач Дерек Дизиртог Instagram сүлжээнээс олсон бөгөөд зургийн санаануудыг Madeline хүүхдийн зохиол, Vogue сэтгүүлийн хэрэгжүүлсэн "Алиса гайхамшгийн оронд" сэдэвтэй зураг авалт, Game of Thrones цуврал гэх зэрэг олон бүтээлээс авсан байна. Энэ ном нь орчин үеийн түүх өгүүлэх хэдий ч, доторх зургууд нь эртний, сонгодог уур амьсгалыг бий болгожээ.

Эва Чен хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном бичжээ (фото 2)

Эва Чен хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном бичжээ (фото 3)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх