Хайх

Фиби Файло загварын салбарт эргэн ирнэ

Фиби Файло загварын салбарт эргэн ирнэ

Нэрийн брэндээ үүсгэн байгуулна

Text: Buro.Mongolia


Celine брэндийн бүтээлч захирал асан Фиби Файло загварын салбарт эргэн ирэхээр төлөвлөж буйг WWD сэтгүүл мэдээллэлээ. Тэрээр WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн брэндийг үүсгэн байгуулж буй тухайгаа ярьсан ба шинэ брэндээрээ дамжуулан байгальд ээлтэй, шүүгээнд зайлшгүй байх минимал загварууд танилцуулна гэдгээ дурдсан байна.

Гэхдээ дизайнер анхны цуглуулгаа хэзээ танилцуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Сонирхуулахад Фиби Файло нь Cеline брэндийг 2008-2018 оны хооронд удирдсан бөгөөд энэ хугацаанд минимал загваруудаараа брэндийн нэр хүндийг өндөрт хүргэж чадсан нэгэн билээ. Celine брэндийг өдгөө дизайнер Эди Слиман удирддаг байгаа.

цааш үзэх