Хайх

Galeries Lafayette дизайнеруудын гар зургийг худалдаалж байна

Galeries Lafayette дизайнеруудын гар зургийг худалдаалж байна

Дуудлага худалдаагаар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Францын алдарт дэлгүүр дизайнеруудын ноорог зургийг зарах хандивын дуудлага худалдаа хийх гэж буйгаа зарлалаа

Хэрвээ та ойрын хугацаанд Парис явах завшаан олдвол есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4 хүртэл домогт дэлгүүр дотор дизайнеруудын ноорог зургуудыг харж болох нь ээ. Энд Жюльен Давид, Филлип Лим, Рик Оуэнс, Гийом Анри, Мэри Катранзу болон бусад дөрвөн алдартай дизайнер бүтээлүүдээ дэлгэсэн байна.

Зураг бүр гарын үсэгтэй бөгөөд Galeries Lafayette-ийн нэгдүгээр давхрыг чимж байгаа гэнэ. Хамгийн багадаа 100 еврогоос эхэлж байгаа бүтээлүүдийг дэлгүүрээс эсвэл албан ёсны вебсайтаас нь худалдан авч болно. Борлуулалтаас олсон бүх хөрөнгө дэлхийн ядуурлын эсрэг тэмцдэг Care гэх эртний бөгөөд томоохон хандивын байгууллагад шилжих юм байна. Эдгээр зургийг худалдаж авахгүй байсан ч дизайнерууд уран сэтгэмжээ хэрхэн цаасан дээр буулгадаг болохыг харах нь бас сонирхолтой.

 

цааш үзэх