Хайх

Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie

Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie

Text: Б.Энххүслэн


Гутал бол энгийн нэг аксесуар гэдгээс илүү хувцаслалтын үндэс болдог чухал хүчин зүйлсийн нэг билээ. Гутал ямар байхаас шалтгаалж төрх хэр их уялдаатай харагдах нь шийдэгдэх боломжтой. Мөн үүнээс хүний тав тух болоод эрүүл мэнд хамаардаг учраас гаднах байдлаас гадна зөв хийц, чанартай материалыг чухалчлах хэрэгтэй. Иймд хэрэв та урин дулааны улирал айлчлан ирсэнтэй холбогдуулан шинэ гутлын эрэлд гарсан бол загвар болоод тав тухтай хийцийг хослуулдаг Loie брэндэд анхаарлаа хандуулаарай.

Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 1)

Loie бол 2018 онд Истанбул хотод байгуулагдсан залуу брэндүүдийн нэг ба үүсгэн байгуулагч Пинар Еилмаз нь мэргэжлийн загвар зохион бүтээгч төдийгүй гутал урлалын салбарт хуримтлуулсан 49 жилийн туршлага дээрээ үндэслэн брэндийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Одоо Loie нь Турк улсаас гадна Их Британи, Итали, АНУ, Герман, Нидерланд гэхчлэн нийт 94 улсад үйл ажиллагаагаа тэлэн явуулсаар байна. Мэдээж хэрэг тус гутлын брэнд нь Монголын зах зээлд ч мөн нэвтэрч үнэнч хэрэглэгчидтэй болоод хүртэл амжжээ.


LOIE БРЭНДИЙН ОНЦЛОГ


ТАВ ТУХ

Loie нь шик стилеттогоос эхлэн, ковбой гутал, mules загварын сандаал гэхчлэн олон янзаар төрөлждөг бөгөөд тав тухыг эрхэмлэхийг урьтал болгодог. Тиймээс нэгдүгээр зэрэглэлийн арьс ашиглаж, дэвшилтэд технологи болон гар урлалыг хослуулдгаараа онцлог билээ. Ингэхдээ нарийн төвөгтэй чимхлүүр деталь бүрийг гар аргаар хийж гүйцэтгэдэг тул энэ нь гуталд характер нэмдэг болохыг брэндийн зүгээс тодотгодог. Мөн тэд байгальд ээлтэй түүхий эд ашиглаж үйл ажиллагаагаа тогтвортой бөгөөд ёс суртахуунтай явуулахыг зорьсоор байгаа ба хүмүүсийн хийсэн худалдан авалт бүрийг үнэ цэнтэй байлгахыг чухалчилдаг ажээ.

Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 2)
Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 3)
Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 4)

ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ

Гутал өмсөхөд эвтэйхэн бөгөөд загварлаг байснаар тухайн хүн тав тух мэдэрч, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, эрч хүчээр цэнэглэгдэнэ гэдэгт Loie итгэдэг. Иймд брэндийн зүгээс төрөл бүрийн нөхцөл байдалд өмсөж болохоор олон янзын загвартай гутал гаргаж хэмжээ, хэлбэрийн өргөн сонголтыг хэрэглэгчдэдээ хүргэн хүртээмжтэй байлгах дээр анхаардаг байна.

Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 5)
Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 6)

LOIE БРЭНДИЙН ХЭВ МАЯГ


БОХО, РОК ӨНГӨ АЯС

Loie-гийн гаргадаг загваруудад бохо, рок өнгө аяс давамгайлдаг. Ковбой стильтэй илгэн болоод арьсан гутлууд тэдний нэрийн хуудас билээ. Түүнчлэн зарим гутлын олом хэсэгт орсон тоноглолууд нь рок өнгө аястай деталь болдог юм. Энэ төрлийн загварууд нь ямар ч энгийн хувцаслалтыг сонирхолтой харагдуулдаг төдийгүй төрөл бүрийн фестивалиуд зохион байгуулагдахаар зэхэж буй энэ цаг үед оновчтой хөрөнгө оруулалт болж чадна. Үүгээр ч зогсохгүй ковбой хэв маягийн эрэлт сүүлийн үед нэмэгдсээр байгаа ба тэр дундаа Бейонсегийн “Cowboy Carter” цомог цацагдсаны дараа интернэт дэх тус стилийн хайлтын үзүүлэлт мэдэгдэхүйц өсжээ.

Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 7)

ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦСЭН ЗАГВАРУУД

Loie өөрийн мөн чанарыг хадгалахын сацуу загварын ертөнцөд дэлгэрч буй чиг хандлагуудтай хөл нийлүүлэн алхдаг. Тухайлбал тэдний шинэ цуглуулгад салбартаа эрэлтээрээ тэргүүлж эхэлсэн клог загварын гутал багтжээ. Ингэхдээ Loie зуны хувцаслалтад өнгө нэмэхүйц тод ягаан клог, мөн өдөр тутмын ямар ч хувцаслалттай зохицохуйц хар, цагаан, бэйж хувилбарыг санал болгож байна. Үүнээс гадна Loie оломтой Мэри Жейн загварыг өөрсдийн бохо, рок хэв маягтай уялдуулан гаргасаар ирсэн. Мэри Жейн бол яахын аргагүй энэ зуны гутлын трендийг тэргүүлж буй загваруудын нэг билээ.

Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 9)
Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 10)
Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 11)

ЭМЭГТЭЙЛЭГ ГОО ЗҮЙ

Шовх хоншоортой, цэмцгэр өсгийтэй, арьсан, урт түрийтэй гутал бол сонгодгуудын нэг мөн. Брэндийн зүгээс энэхүү гутлыг хөлд эвтэйхэн байх дээр нь чухалчлан анхаарч урладаг. Тус загварын түрий нь сулавтар, өвдөг тулсан урттай тул хөлийн өө сэвийг дарж, төрхөд эмэгтэйлэг шинж чанар нэмдэг давуу талтай юм.

Зуны шүүгээгээ бүрдүүлье: Бохо, рок хэв маягтай гутлын брэнд Loie (фото 12)

LOIE Mongolia

Хаяг: MaxMall их дэлгүүр, 4-р давхар 

Утас : 7772-0088

Facebook: Loie Mongolia

Instagram: @loiemongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх