Хайх

Gucci Хятадын уламжлалыг эсэргүүцсэндээ уучлалт гуйлаа

Gucci Хятадын уламжлалыг эсэргүүцсэндээ уучлалт гуйлаа

Өөрөөр хэлбэл “Биднийг хүссэнээрээ хуулбарла”

Text: Buro.Mongolia


Зураг:

Gucci брэндийн толгой компани болох Kering группийн сонорт саяхан нэгэн сонирхолтой мэдээ хүрсэн байна. Тэд Хятад улсад Gucci-гийн аксесуаруудыг цаасан материалаар хуулбарлан хийж, оршуулгын ёслолдоо ашиглаж байгааг олж мэджээ

Хятадын эртний уламжлалын дагуу нас барсан хүний хойд амьдралд зориулж хамаатан садан нь төрөл бүрийн зүйлсийг цаасаар дуурайлган хийж, шатаадаг билээ. Тэгвэл энэ заншлын дагуу сүүлийн үед Хятадад нэлээд алдартай болоод байгаа Gucci брэндийн цүнх ба гутлын загварыг хуулбарлаж, тусгай дэлгүүрүүдэд худалдаалах болжээ. Үүнд брэндийн удирдлага эсрэг бодолтой байж, оюуны өмчийн асуудал хөндсөн мэдэгдэл гаргасан юм.

Үүний дагуу Gucci брэндийн нэр төрийг хамгаалах зорилгоор Kering групп өнгөрсөн долоо хоногт Хонг-Конгод байдаг зургаан дэлгүүр лүү албан ёсны бичиг явуулж, цаасан хуулбарын борлуулалтыг зогсоохыг хүссэн байна. Энэ гуйлтыг хятад иргэд харин ч эсрэгээрээ маш их шүүмжлэл дагуулсан байдлаар хүлээн авчээ. Хятадын дотоодын хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдэж, ихэнх хүмүүс Gucci брэндийг утгагүй, бас "өрөвдөлтэй" үйлдэл хийсэн хэмээн үзэж байгаа аж. Зарим хүмүүс бүр Gucci-гийн хамт олныг "Нөгөө ертөнц рүү бичиг явуулж, тэдний цүнхийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болохгүйг" сануулахыг зөвлөжээ.

Энэ бүх дургүйцлийг харсан Kering групп нэн даруй уучлалт гуйж, "Оршуулгын ёслолын хүрээнд явагддаг уламжлалт зан үйлийг хүндэлж буйгаа" илэрхийлсэн байна.

цааш үзэх