Хайх

HBO сувгаар Ральф Лорены тухай баримтат кино гарна

HBO сувгаар Ральф Лорены тухай баримтат кино гарна

“Very Ralph”

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO компани Америкийн алдарт дизайнер Ральф Лорены тухай баримтат кино гаргах болсноо зарлалаа. "Very Ralph" хэмээн нэрлэгдсэн уг кино нь Нью-Йоркийн Бронкс дүүргээс гаралтай бяцхан хүү хэрхэн дэлхийн загварын салбар дахь хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг болсон тухай өгүүлнэ.

Сьюзен Лейсигийн найруулж буй "Very Ralph" кино нь Ральф Лорен загварын салбарт 60 жил ажилласны ойн баярыг тохиолдуулан хийгдэж байгаа юм. Үзэгчид уг киноноос мөн Ralph Lauren брэнд хэрхэн үүсгэн байгуулагдсан тухай олж мэдэх болно.

Үүнээс гадна баримтат кинонд Анна Винтур, Карл Лагерфельд, Андре Леон Тэлли, Хиллари Клинтон, Жейсон Ву, Наоми Кэмпбелл, Марта Стюарт зэрэг Лорены дотнын хүмүүстэй хийсэн ярилцлагууд багтах юм.

Very Ralph кино арваннэгдүгээр сарын 12-нд HBO сувгаар гарна.

цааш үзэх