Хайх

Их Британийн Vogue сэтгүүл шинэ ерөнхий редактортай боллоо

Их Британийн Vogue сэтгүүл шинэ ерөнхий редактортай боллоо

Сэтгүүлийг Эдвард Эннинфул удирдана

Text: Бюро 24/7


Зураг:

Vogue UK сэтгүүлийг Эдвард Эннинфул удирдах болсон талаарх мэдээлэл өчигдөр цахим сүлжээгээр тархлаа.

Энэ албан тушаалд ирэхээсээ өмнө нь Эдвард W Magazine-ийн загвар ба стиль хэлтсийн захирлын суудлыг эзэлж, i-D сэтгүүлд хэсэг хугацаанд ажиллаж, Америк ба Италийн Vogue сэтгүүлд туршлага хуримтлуулж, мөн Christian Dior, Dolce & Gabbana, Mulberry, Giorgio Armani, Valentino болон бусад олон брэндүүдийн сурталчилгааг хариуцаж байжээ.

Сануулж хэлэхэд Их Британийн Vogue сэтгүүлийн ерөнхий редакторын үүргийг сүүлийн 25 жилийн хугацаанд Александра Шульман гүйцэтгэж байсан бөгөөд тэрбээр энэ оны нэгдүгээр сард ажлаа орхих болсон тухайгаа мэдэгдсэн юм.

цааш үзэх