Хайх

Италийн Rinascimento брэндийн дэлгүүр Улаанбаатарт шинэ салбараа нээлээ

Италийн Rinascimento брэндийн дэлгүүр Улаанбаатарт шинэ салбараа нээлээ

Дэгжин

Text: Buro.Mongolia


Эгэлхэн атлаа цаанаа нэг дэгжин, романтик дүр төрхийг илтгэсэн италийн Rinascimento брэндийн албан ёсны франчайз эрхтэй дэлгүүр анх 2014 онд нээгдэж байсан бол одоо Зайсан Скуэр худалдааны төвд шинэ салбараа нээлээ

Дэлхийн загварын тайзан дээр улирал бүр гарч ирдэг чиг хандлагуудыг хурдан хугацаанд хэрэглээнд нэвтрүүлдэг масс үйлдвэрлэлийн брэндүүд байдаг нь юутай азтай хэрэг вэ? Хүн бүр алдартай дизайнерын хувцсыг худалдан авах албагүй ч гэлээ харин цаг үеэсээ үл хоцрох загвартай, чанартай хувцсыг өмсөх эрхтэй шүү дээ. Яг ийм зорилгод нийцсэн Rinascimento брэндийг Витео Тадэй хэмээх эрхэм 1961 онд  Италийн Бологна хотод үүсгэн байгуулжээ. Өнөөдөр 55 жилийнхээ шинэ загваруудыг танилцуулж буй Rinascmento  брэнд дэлхийн 90 гаруй оронд салбартай болсон бөгөөд ингэж удаан хугацаанд амжилттайгаар өсөн дэвжихэд нь нэг л чухал зүйл нөлөөлжээ. Тэр бол долоо хоногт 200 загвар гаргаж, маш хурдан хугацаанд шинэчлэгдэж байдаг чанар юм.

Италийн Rinascimento брэндийн дэлгүүр Улаанбаатарт шинэ салбараа нээлээ (фото 1)

Италийн Rinascimento брэндийн дэлгүүр Улаанбаатарт шинэ салбараа нээлээ (фото 2)

Италийн Rinascimento брэндийн дэлгүүр Улаанбаатарт шинэ салбараа нээлээ (фото 3)

Загварын эргэлтийг маш хурдан хийхдээ Rinascimento брэндийн хамт олон хэрэглэгчдэд боломжийн үнэтэй хэрнээ чанартай материал, өмсгөл суулт сайтай цөөн тоогоор гарах загварууд санал болгодог.  Тэд бүхий л насны эмэгтэйчүүдэд зориулан энгийн атлаа дэгжин дүр төрхийг хувцсандаа шингээж өгөхийг эрхэмлэдэг нь загваруудаас нь илт харагдана. Өдөр тутамд хийгээд гоёлын зориулалтаар өмсөж болох бэлэн хувцас, даашинзнаас гадна тус брэнд гутал, цүнх, аксесуар, малгай зэрэг цогц дүр төрх бүтээх боломжтой загварууд гаргадаг юм байна. 

Италийн Rinascimento брэндийн дэлгүүр Улаанбаатарт шинэ салбараа нээлээ (фото 4)Италийн Rinascimento брэндийн дэлгүүр Улаанбаатарт шинэ салбараа нээлээ (фото 5)

Монголоор "Риначименто" гэж унших тус брэнд нэр нь италиар "Сэргэн мандалт" гэх утгатай. "Fast fashion" төрлөөр ажилладаг тус брэнд жилд арван мянган шинэ загвар гаргаж, таван саяаас доошгүй хувцас худалдаалдаг. Энэ амжилтыг нь үнэлж бүсгүйчүүд "Эмэгтэй хүний сайхан харагдуулах хүслийг биелдүүлдэг, яг л хүний хоёр дах арьс мэт хүний биед гайхалтай сайхан сууж, тав тухтай мэдрэмж төрүүлдэг" хэмээн тодорхойлдог байна. Танд ч бас итали дизайнеруудын ураар бүтээгдэж, италид үйлдвэрлэгддэг Rinascimento брэндийн загварууд сайхан зохиж, хүний сэтгэл татах дур булаам байдлыг тань улам бүр нэмэгдүүлэх биз ээ. 

Rinascimento дэлгүүрийн хаяг:

Салбар 1: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, Платиниум центр, Утас: 88707228

Салбар 2: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Скуэр худалдааны төв, 2 давхар Утас: 99037228, 88707228

цааш үзэх