Хайх

Jil Sander бүтээлч захиралгүй хоцорлоо

Jil Sander бүтээлч захиралгүй хоцорлоо

Раф Симонс, Родольфо Пальялунга одоо харин хэн бэ?

Text: Бюро 24/7


Зураг:

Родольфо Пальялунга Jil Sander загварын ордонд гурван жил ажилласны эцэст албан тушаалаа орхилоо

Jil Sander загварын ордоны бүтээлч захирал Родольфо Пальялунга албан тушаалаа орхихоор шийдлээ. Тэр анх 2014 онд тус брэндэд хүрэлцэн ирж, Раф Симонсын өв залгамжлагч болсон түүхтэй юм. Пальялунгагийн Jil Sander ордонд зориулсан хамгийн сүүлийн цуглуулга намар-өвөл 2017 улирлынх байжээ.

Брэндийн бүтээлч захирлын суудлыг хэн эзлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ албан тушаалд Люк ба Люси Мейер нар нэр дэвших магадлалтай гэх цуурхал загварын салбарт тархаж байна.

Родольфо Пальялунга 1990-ээд оны эхэн үед загварын ертөнцөд хөл тавьж, 1996 онд Prada брэндийн эмэгтэй хувцасны удирдах дизайнераар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тэр мөн Vionnet загварын ордныг хоёр жилийн хугацаанд удирдсан ч брэндийн эзэмшигчидтэй санал зөрөлдсөний улмаас гэрээгээ цуцалж байсан юм.

 

 

цааш үзэх