Хайх

Кендалл Женнер “инстаграмын” брэндүүдээс татгалзаж The Row-оор хувцасладаг боллоо. Яагаад?

Кендалл Женнер “инстаграмын” брэндүүдээс татгалзаж The Row-оор хувцасладаг боллоо. Яагаад?

Имиджээ өөрчилж байна

Text: Buro.Mongolia


Хэрвээ та анзаарсан бол Кендалл Женнер саяхан өөрийн Instagram хуудаснаа The Row брэндээр хувцасласан зургаа нийтэлсэн байгаа. Брэндийн намар-өвөл 2020 цуглуулгад багтсан тэрхүү хар өнгийн хоолойтой цамц, ажил хэрэгч брюк өмд нь бидний мэдэх түүний стильд төдийлөн уусахгүй байгаа мэт санагдана. Учир нь Кендалл ихэвчлэн кроп-топ, oversize жийнсэн өмд өмсдөгөөс гадна Instagram дээрх зургуудаас нь дүгнэхэд, тэрээр өдрийн дийлэнх цагийг бикинитэй өнгөрүүлж, 1990-ээд оны супермоделиудын архивын төрхүүдийг дуурайн зургаа даруулж байгаа харагддаг. Модель мөн саяхныг хүртэл ихэвчлэн By Far зэрэг "инста брэндүүд"-ээс, эсвэл винтэж дэлгүүрүүдээс сонголтоо хийдэг байсан билээ.

Үүнтэй харьцуулахад, Олсен эгч дүүсийн The Row брэнд минимализм болон тансаг материал, хийцээрээ алдартай. Тэгвэл Кендалл ийнхүү стиль имиджээ тэс ондоо чиглэл рүү хөгжүүлэх болсон нь түүний шинэ стилист Дани Мишелийн нөлөөлөл гэнэ. Дани Мишелийн хувьд өдгөө 30 настай стилист бөгөөд тэрээр Кендаллаас гадна Кортни Кардашьяны стилийг давхар хариуцаж ажилладаг байна.

Гэхдээ шинэ стилисттэй болсноос гадна Кендалл магадгүй бүгд хоорондоо ижил төстэй хувцасладаг Instagram эриний загвараас залхаж, "чимээгүй тансаглал" гэгддэг The Row брэнд рүү шилжсэн нь энэ байх. Тэрээр саяхан мөн зурагчдын дуранд өртөхдөө сул цагаан свитер, гадуур нь давхарласан хэлхгэр цагаан захтай цамц болон шулуун сул цагаан өмд өмссөн байсан нь маш цэмцгэр, нарийн мэдрэмжтэй, үнэтэй харагдаж байсан юм. Үүний дараа тэрээр Белла Хадидын хамт Нью-Йоркийн гудамжинд үзэгдэхдээ Acne Studios-ийн урт бор пальто, цагаан хоолойтой цамц, хар өмд, Nike кет өмссөн нь бас л урьд өмнөхөөсөө илүү элегант, зөөлөн, тансаг төрх байлаа. Ийнхүү тэс ондоо чиглэлээр хувцаслах болсон Кендалл цаашид The Row-оос гадна өөр ямар брэндүүдийг онцлох бол? Магадгүй Celine-ий архивын хувцаснууд, Loro Piana зэрэг тансаг ноолууран брэндүүд түүний анхаарлыг татах байх. Харин танд түүний шинэ стиль таалагдаж байна уу?

Кендалл Женнер “инстаграмын” брэндүүдээс татгалзаж The Row-оор хувцасладаг боллоо. Яагаад? (фото 1)
Кендалл Женнер “инстаграмын” брэндүүдээс татгалзаж The Row-оор хувцасладаг боллоо. Яагаад? (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх