Хайх

Хатан хаан II Элизабет анх удаагаа загварын долоо хоногт оролцлоо

Хатан хаан II Элизабет анх удаагаа загварын долоо хоногт оролцлоо

Мөн эхний эгнээнд Анна Винтурын зэргэлдээ суулаа

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Их Британийн хатан хаан II Элизабет анх удаагаа Лондонгийн загварын долоо хоногт оролцож, саяхнаас алдарт хүрч буй Richard Quinn (Ричард Куинн) гэх шинэхэн дизайнерын загварын шоуг үзэхээр хүрэлцэн ирлээ. Хатан хаан нэгдүгээр эгнээнд, Анна Винтур болон Их Британийн Загварын Зөвлөлийн тэргүүн Кэролайн Раш нарын голд байрлан суусан бөгөөд загварын шоуны төгсгөлд Ричард Куиннд хатан хаан II Элизабетийн нэрэмжит Их Британийн Дизайны шагналыг гардуулсан юм. Жил бүр гардуулдаг энэхүү хүндэт шагнал нь Их Британиас төрөн гарч буй, онцгой авьяас чадвартай, шинийг бүтээгч, нийгэмдээ хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг шинэ дизайнерыг онцолдог билээ.

Хатан хаан II Элизабет анх удаагаа загварын долоо хоногт оролцлоо (фото 1)

Гайхалтай нь өдгөө 91 настай хатан хааны хувьд энэ нь хамгийн анхны загварын долоо хоногт оролцсон туршлага болж байгаа юм. Гэсэн хэдий ч тэрээр загварын нарийн мэдрэмжтэй гэдгээ баталж, энэ улиралд тайзнаа ноёрхсон пастель цагаан-цэнхэр өнгийн твид хослол, хар бээлий, гялтганасан хоншоортой хар дөрвөлжин өсгийт болон Launer брэндийн гар цүнхээр гангаран тун дэгжин төрх бүрдүүлжээ.

Хатан хаан II Элизабет анх удаагаа загварын долоо хоногт оролцлоо (фото 2)

Хатан хаан II Элизабет анх удаагаа загварын долоо хоногт оролцлоо (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх