Хайх

Хаврын зургаан гол тренд: Pinterest ба Polyvore вебсайтууд онцолж байна

Хаврын зургаан гол тренд: Pinterest ба Polyvore вебсайтууд онцолж байна

Ил гаргасан мөр ба шар өнгө хүчээ авч байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Шар өнгө: Тод шар өнгө Gucci-гээс эхлээд Emilio Pucci хүртэлх ихэнх брэндүүдийн цуглуулгад давамгайлсан байгаа. Pinterest сүлжээнд энэ өнгөний хайлт 270 хувиар ихэссэн байна.

Боди: Энэ улиралд Кардашьян гэр бүлийн өмсөх дуртай боди загварыг Pinterest сүлжээний хэрэглэгчид 400 хувиар илүү хайсан байна. Зун гэхэд энэ тренд нь бүүр ч илүү эрэлттэй болох магадлалтай байна.

Мөр ил гаргасан загвар: Мөр ил гаргасан цамц, даашинз ба топ одоо хүртэл загварлаг хэвээр байна. Google-ийн мэдэгдэж буйгаар энэ тренд нь АНУ-д 347%, Их Британид 261 хувиар өсчээ. Харин Pinterest сүлжээнд мөр ил гаргасан загварын хайлт 2017 онд 650 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Тэр дундаа цагаан өнгийн загваруудыг цахим хэрэглэгчид онцолж байна. Энэ нь зөвхөн өдөр тутамд гэлтгүй, мөн хуримын салбарт хүчээ авч байгаа гол тренд юм.

Дотуур хувцас маягийн богино топ: Дотуур хувцас мэт харагдах торон хээтэй богино топ нь хөгжмийн фестивалиудын ачаар хүчээ авсан юм. Pinterest-д энэ трендний сонирхол 250 хувиар өсчээ.

Хонхон ханцуй: Хонхон хэлбэрийн аварга том ханцуйнууд энэ улирлын бас нэгэн гол тренд юм. Polyvore сүлжээний хэрэглэгчид уг загварыг 123 хувиар илүү хайжээ.

Этгээд маягийн жийнсэн загвар:
Тод өнгийн, шүр ба хатгамлаар чимэглэгдсэн, урагдсан гэх мэд этгээд шийдэлтэй жийнсэн загварууд моодонд орж байна. Ерөнхийдөө энгийн цэнхэр өнгийн жийнснээс бусад сонирхолтой загваруудыг энэ улиралд онцлохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

цааш үзэх