Хайх

Кристен Стюарт The Rolling Stones хамтлагийн клипэнд тоглолоо

Эртний мустанг хөлөглөн Лос-Анжелес хотоор зугаална

Text: Buro.Mongolia


Жүжигчин Кристен Стюарт The Rolling Stones хамтлагийн "Ride ‘Em On Down" гэх шинэхэн дууны клипэнд гол дүр гүйцэтгэлээ. Энэ дуу нь дуучин Эдди Тейлорын 1955 онд гаргаж байсан алдарт бүтээлийн ковер юм.

"Намайг ятгах шаардлага гараагүй ээ. The Stones, 1965 оны мустанг, Лос-Анжелес хот гээд л энэ бүгд надад үнэхээр гайхамшигтай санагдсан. Зураг авалт ч бас гайхалтай болж өнгөрсөн шүү" хэмээн Кристен Стюарт шинэ клипний талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Blue And Lonesome нэртэй хамтлагийн шинэ цомог өчигдөр худалдаанд гарсан байгаа.

цааш үзэх