Хайх

Lanvin Альбер Эльбазд нөхөн олговор төлөхгүй

Lanvin Альбер Эльбазд нөхөн олговор төлөхгүй

“Ямар ч шалтгаан байхгүй”

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Альбер Эльбазд дуулгах муу мэдээ байна. Түүний хуучин ажлын газар буюу Lanvin-ы хуульчид дизайнерт ажлаас чөлөөлөгдсөн нөхөн төлбөр олгохгүй гэдгээ мэдэгдлээ. Судлаачдын үзэж буйгаар 16 жилийн турш ажилласан Эльбазын нөхөн олговор 20-оос 40 сая евро хүрэх байсан аж

Сануулж хэлэхэд Альбер Эльбаз аравдугаар сарын 28-нд Lanvin-ы бүтээлч захирлын суудлаа хүлээлгэж өгсөн билээ. Тэр өөрийн хүсэлтээр биш харин удирдлагуудын шийдвэрээр ажлаас гарсан юм. Ажилгүй хоцорсон дизайнер хуучин ажил олгогчоо одоогоор шүүхэд өгөөгүй байгаа. Гэхдээ компанийн хуульч Йохан Султаны өчигдөр хийсэн мэдэгдлийг харах нь ээ Эльбазд шүүхдэхээс өөр зам үлдэхгүй бололтой. Учир нь Lanvin-ы удирдлагууд түүний ажлаас чөлөөлөгдсөн нөхөн олговрыг төлөхгүй байхаар шийджээ. Компанийн хөдөлмөрийн зөвлөлийн төлөөлөгчийн хэлснээр тэр нь 20-40 сая доллар хүрэх байсан гэнэ.

Султаны хэлж буйгаар Jeanne Lanvin SA (JLSA) нь Эльбазын 2015 оны бүтэн жилийн цалинг арван хоёрдугаар сарын 31-нээс өмнө урьдчилж өгсөн байна. Тиймээс тэд одоо дизайнераас зөрүү мөнгөө буцааж авах хүсэлтэй байгаа бөгөөд түүнд нэмэлт мөнгө олгох "ямар ч шалтгаан байхгүй" гэж үзжээ.

Юутай ч энэхүү маргааны гол зорилго нь Альбер Эльбазыг мөнгөгүй үлдээхэд биш, харин Эльбазыг халсантай санал нийлэхгүй байгаа загварын ордны эсэргүүцэж буй ажилчдыг номхотгох оролдлого бололтой. Компанийн удирдлагууд ажилчдыг албаны хаяг болон шуудан ашиглан, хуучин бүтээлч захирлын талаар ярихыг хориглосон шүүхийн шийдвэр гаргаж авахыг хүсэж байгаа гэнэ. Шүүх хурал арван хоёрдугаар сарын 16-нд товлогджээ.

цааш үзэх