Хайх

Леди Гага “Трамп Цамхаг”-ын гадна эсэргүүцлээ илэрхийллээ

Леди Гага “Трамп Цамхаг”-ын гадна эсэргүүцлээ илэрхийллээ

#LoveTrumpsHate

Text: Ө.Тодгэрэл


Дуучин Леди Гага Дональд Трампын ялалтыг эсэргүүцэж, ард түмнийг эв нэгдэл ба эрх тэгш байдлын төлөө тэмцэхийг уриаллаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хариу гарч, Дональд Трамп ялалт байгуулсан нь тодорхой болох үед дуучин Леди Гага "Трамп Цамхаг"-ын гадна очиж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэр "Love trumps hate" гэсэн бичигтэй тэмдэг барин том ачааны машин дээр чимээгүй зогссон юм. "Love trumps hate" гэх Хиллари Клинтоны кампанит ажлын лоозон нь "Хайр үзэн ядалтыг ялан дийлдэг" гэсэн утгатай юм. Хөзөрт "to trump" гэдэг үйл үг нь давамгайлах, илүү гарах гэсэн утгаар ордог учир энэхүү лоозон үүссэн аж.

Леди Гага машинаас гарч ирэхийн өмнөхөн нулимсаа арчиж байхыг хүмүүс харсан байна. Гэхдээ тэрбээр нулимснаас үл хамааран хүчирхэг байхыг уриалж, өөрийн Twitter хуудсандаа "Би #ХайрҮзэнЯдалтыгЯланДийлдэг #СайханСэтгэлийнОронд амьдармаар байна" гэж бичжээ.

 

цааш үзэх