Хайх

Louis Vuitton брэнд Москвад: Хаалттай танилцуулгад ирсэн зочдын гоёлууд

Louis Vuitton брэнд Москвад: Хаалттай танилцуулгад ирсэн зочдын гоёлууд

Text: Buro.Mongolia


ОХУ-ын Москва хотын "Государственный музей изобразительных искусств имени А.С.Пушкина" буюу "А.С.Пушкины нэрэмжит улсын дүрслэх урлагийн музейд" Louis Vuitton брэнд намар-өвөл 2021 цуглуулгаа хаалттай байдлаар танилцуулжээ. Цуглуулгыг эртний Грекийн домогт туульсын нэг "Одиссей" номоос бүтээлч санаагаа аван Италийн Fornasetti загварын ордны эртний зургийн деталиудаар баяжуулан бүтээжээ.

Моделиуд "Микеланжелогийн уран баримал", "Эртний Грекийн дүрслэх урлаг", "Грекийн эллинизм болон классик үеийн дүрслэх урлаг", "Эртний Итали болон Ромын дүрслэх урлаг" танхимуудаар алхан загваруудыг танилцуулсныг хүрэлцэн ирсэн зочид музейн уур амьсгал болон цуглуулгын хувцаснууд төгс хоршсон хэмээн магтан дуулж байлаа. Тус хаалттай танилцуулгад Оросын загвар, бизнес, сэтгүүл зүйн салбаруудын нэр хүндтэй төлөөлөгчдийг урьсан байна.

Сонирхуулахад, бүтээлч захирал Николя Жескьерын удирдсан 2021 оны намар-өвлийн энэхүү цуглуулгын анхны танилцуулга энэ жилийн гуравдугаар сард Парис хотын Луврын музейд зохион байгуулагдсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх