Хайх

Louis Vuitton брэнд эмнэлгийн ажилчдад зориулан өмсгөл үйлдвэрлэж эхэллээ

Louis Vuitton брэнд эмнэлгийн ажилчдад зориулан өмсгөл үйлдвэрлэж эхэллээ

Өнгөрсөн хугацаанд Louis Vuitton брэнд гар ариутгагч болон амны хаалт үйлдвэрлэсэн билээ

Text: Buro.Mongolia


Louis Vuitton брэнд Парис хот дахь урландаа эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувцас үйлдвэрлэж эхэллээ. Өмсгөлийг зориулалтын материал, стандартын дагуу бүтээж байгаа бөгөөд Парис дахь зургаан эмнэлэгт тараагдахаар төлөвлөгджээ.

"Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд өөрсдийн мэдлэг чадвараа ашиглан туслах боломжтой байгаадаа бид баяртай байна. Түүнчлэн энэхүү үйл ажиллагаанд сайн дураараа оролцож буй урлангийн ажилчид, оёдолчиддоо гүнээ талархаж байна" хэмээн Louis Vuitton брэндийн гүйцэтгэх захирал Майкл Берк мэдэгдсэн юм.

Одоогийн байдлаар Франц улсад коронавирусын халдварын 136,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн ба ерөнхийлөгч Эммануэль Макрон хөл хориог тавдугаар сарын 11 хүртэл сунгаад байгаа билээ.

 

 

 

цааш үзэх